Талибууд Афганистаны зургаа дахь том хотыг эзэллээ
2021-08-10

Даваа гарагт Афганистаны Талибан бүлэглэлийн дайчид Айбак хотыг эзэлжээ. Ингэснээр Афганистаны зургаан мужийн нийслэл талибуудын хяналтад орлоо.

 

"Талибууд Айбак хотыг эзлэн авч, энэ хотыг бүрэн хяналтдаа орууллаа" хэмээн Афганистаны албан ёсны төлөөлөгч Сефатулла Самангани мэдэгдсэнийг Ассошейтед Пресс агентлаг дамжуулжээ.

 

Талибуудын төлөөлөгч Забихулла Мужахид Твиттер хуудсандаа хот бүхэлдээ дайчдын хяналтад орсон, хотын захирагч болон цагдаагийн дарга баривчлагдсан, тагнуулын газар болон түүний салбаруудыг "цэвэрлэсэн" хэмээн бичсэн байна.

 

Энэ мэдээллийг Айбак нийслэлтэй Саманган мужийн даргын орлогч ч баталжээ.

 

"Даваа гарагт талибууд хотыг албан ёсоор хяналтдаа авсан, сенатч бууж өгсний дээр цаашид сөргөлдөөн гарахаас зайлсхийх үүднээс энэ бүс нутгаас цэргээ гаргахыг Афганистанаас хүссэн" хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Эргэн сануулахад, Талибан нь  Афганистаны пуштунуудын дунд 1994 онд бий болсон Исламын шашны тулгуур үзэл бүхий хөдөлгөөн юм. Энэ хөдөлгөөн Афганистанд 1996 онд үүссэн бөгөөд 2001 оны 12 дугаар сар хүртэл Афганистаны Исламын Эмират нэртэй Улсын засгийн газрыг бүрдүүлж байв. 2003 оноос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл энэ байгууллагыг террорист гэж тодорхойлсон юм.

 

Талибууд шариатын хуулийг мөрдөн, барууны гэгдэх соёлыг эсэргүүцдэг. Тэд үүсгэн байгуулагдсан цагаасаа л алан хядах ажиллагаа үйлдэж ирсэн бөгөөд Афганистанд НАТО-ын цэргүүд аюулгүй байдлыг хангах үүднээс олон жил байрлаж байлаа. Харин энэ оноос Америк, НАТО-ын цэргүүд Афганистанаас гарснаар талибууд хүчээ авч, Афганистан тулааны талбар болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин