ЮНЕСКО Улз гол дээр далан барихаа зогсоохыг Монголоос шаарджээ
2021-08-02

Хятадын Фужоу хотод болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 44 дүгээр өргөтгөсөн чуулган дээр Улз гол дээр далан барихаа зогсоохыг Монголоос шаарджээ. Учир нь нэг хэсэг нь Оросын нутаг дэвсгэр дээр орших "Дагуурын дархан цаазат газар" хэмээх Дэлхийн өвийн объектод усан байгууламж аюул заналхийлнэ хэмээн ЮНЕСКО үзсэн байна. 

 

Известия сонины мэдээлснээр, Монголын тал далан барих ажлаа хэнд ч мэдэгдэлгүй, хүрээлэн буй орчны нөлөөллийн үнэлгээг хийлгүйгээр эхэлсэн бөгөөд улмаар энэхүү усан байгууламж нь дархан цаазат газарт ноцтой хохирол учруулна гэж экологичид үзэж байгаа гэнэ. 

 

Усан байгууламж эсэргүүцэгч экологичид 

 

Монголд баригдахаар төлөвлөгдөж буй усан цахилгаан станцыг эсэргүүцдэг гэдгээрээ алдартай "Хил хязгааргүй гол мөрөн" олон улсын экологийн эвсэл Улз голын даланг мөн л эсэргүүцэн өнгөрсөн онд ЮНЕСКО-д хандсан юм. Тодруулбал, Монголын нутаг дэвсгэр дээр баригдаж буй усны далан ЮНЕСКО -ийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн "Дагуурын ландшафт"-д аюул заналхийлж байна гэж үзэн гомдол гаргаж байв. Өнгөрсөн онд цар тахлын улмаас ЮНЕСКО хуралдаанаа хойшлуулсан бөгөөд энэ удаагийн чуулганаараа Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн 255 объектын талаар авч хэлэлцжээ.

 

"Хил хязгааргүй гол мөрөн" эвслийн Орос, Монгол экологичид "Дагуурын ландшафт"-ын усны гол эх үүсвэр болох Улз гол дээр томоохон хэмжээний байгууламж барьж байгааг сансрын хиймэл дагуулаас авсан зурагнуудаас олж мэдсэн гэнэ.

"Энэ даланг байгуулах жинхэнэ зорилго нь шинээр усан зангилаа үүсгэх гэдэгт бид эргэлзэхгүй байна. Учир нь Улз голын ай савын ус ашиглагчдын 80 орчим хувь нь Монголын уул уурхайн компаниуд байдаг. Өөрөөр хэлбэл Байгалийн өвийн хосгүй объект ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх гэсэн зорилгоос болж усгүй болох нь" хэмээн "Хил хязгааргүй гол мөрөн" Оросын эвслийн зохицуулагч Александр Колотов өгүүлж байлаа.

 

ОХУ, ЮНЕСКО-ийн анхааруулга 

 

 

Дагуурын дархан цаазат газрын нутаг дэвсгэр дээр байх Торейн нууруудын усны гол эх үүсвэр нь Улз гол бөгөөд энэ гол дээр усан байгууламж барих нь тухайн нууруудын био олон янз байдалд сөргөөр нөлөөлнө гэж Дэлхийн өвийн хороо мэдэгдэн, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг танилцуулах хүртэл цаашид барилгын ажлаа зогсоохыг Монголын талаас хүсэж байв.

 

Түүнчлэн Оросын тал Улз гол дээрх далангийн ажил хоёр талын гэрээ, олон улсын конвенцийг зөрчиж байгаа талаар Монголын талд анхааруулсан гэж ОХУ-ын Байгаль орчны яам мэдэгдэж байлаа. Улмаар ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орос-Монголын объект болох "Дагуурын ландшафт" дээр Монгол улс далан байгуулах нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаарх үнэлгээ хийх боломжийг судалж байгаа талаар Оросын Байгаль орчны яам мэдээлжээ. 

 

Голыг боож болохгүй

 

Оросын экологчдийн мэдээлснээр, Улз гол дээр 700 метр урт, 9-12 метр өндөртэй далан байгуулж, 27 сая кубметр хүртэлх эзлэхүүнтэй усан сан байгуулахаар зэхэж байгаа нь тэдний судалгаагаар тогтоогдсон гэнэ. 

 

Улз гол дээр томоохон усан сан барих асуудлаар Монголын талтай хэлэлцэх, түүнчлэн энэхүү усан байгууламжийг ашиглалтад оруулснаар Оросод учирж болзошгүй экологийн хохирлын үнэлгээг танилцуулахыг ОХУ-ын дэд сайд Виктория Абрамченко Байгаль орчны яам, Эрчим хүчний яам болон бусад холбогдох байгууллагуудад үүрэг болгож байв.

 

Улмаар ийм үнэлгээг Дагуурын дархан цаазат газрын ажилтнууд хийж гүйцэтгээд, Улз голын урсгалыг хааж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.  Тэдний үзэж байгаагаар Улз голын ус татрах, хэт нэмэгдэх гээд ихээхэн хэлбэлзэлтэй байдаг тул энэ процессд хөндлөнгөөс нөлөөлөх нь тун аюултай гэнэ. 

 

"Бидний хийсэн үнэлгээгээр, Монголын төсөл нийгэм эдийн засгийн дорвитой үр ашиг огт авчрахгүй. Говь цөлд хүнд үйлдвэрлэлийг өргөн цар хүрээтэй хөгжүүлэхийн тулд усаар тэтгэхэд чиглэгдсэн "Хөх морь" төсөл энэ далантай холбоотой байх. Энэ төслийн дагуу Онон голын гадаргын усыг Улз цаашлаад Хэрлэн гол руу урсгах төлөвлөгөөтэй, энэ нь ч Дагуурын дархан цаазат газарт нөлөөлнө. Улмаар Торейн нууруудыг устгаж, цаашлаад Байгал нуур болон баруун Монголын Их нуруудад аюул заналхийлж болзошгүй" хэмээн Дагуурын дархан цаазат газрын захирал Алексей Черепицын Известия сонинд ярьсан байна.

 

"Монголтой тулж ажилла"

 

Томоохон усан техникийн төслүүдтэй нь холбоотойгоор Монголтой "ажиллах" ёстой гэж Оросын ШУА-ийн Усны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүү Виктор Данилов-Данильян онцолжээ. Хамгийн асуудалтай төсөл нь Сэлэнгэ гол дээр барих Усан цахилгаан станцын төсөл бөгөөд Монгол энэ УЦС-ыг барих найдвараа орхихгүй байгааг тэрбээр онцолсон байна. 

 

"Сэлэнгэ голтой холбоотой зургаан төсөл байсны хоёр нь нилээн ноцтой. Усан сан байгуулах гэдэг нь энэ улсын цаг агаарын нөхцөлд тун ашиггүй, маш ихээр ууршиж, ус ашиглалтын зэрэгцээ цэвэр алдагдал авчрах бөгөөд улмаар энэ нь Байгал нууранд нөлөөлнө. Ус багатай жилүүдэд Сэлэнгэ голоос нэмэлтээр ус хураах нь Байгал нууранд сүйрэл дагуулах нөлөөтэй" хэмээн Виктор Данилов-Данильян Известия сонинд ярьсан байна.

 

Данилов-Данильяны үзэж байгаагаар Монголд хөнгөлөлттэй үнээр цахилгаан эрчим хүч өгснөөр тохиролцож болох гэнэ. 

 

"Ийм боломж манайд бий гэж үзэж байна. Үгүй юм гэхэд, Монголтой хамтарч дахин нэг цахилгаан станц барин, ихээхэн бага үнээр тэдэнд цахилгаан эрчим хүч зарах нь усан сан ашигласнаас үүдсэн нөхцөл байдал зэргээс болж дараа нь маргалдсанаас хамаагүй дээр" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Заавал барих хэрэгтэй, амжилт, дараад нь Эгийн голын УЦС-аа барина. Оросууд өөрсдөө Ангар мөрөн дээр хэдийг барьсан байгаа билээ дээ, үнэн хөгийн улс, дэлхийн шившиг болж дуусахгүй юм аа
2022-01-11
мгл:
эрчим хүч дээр орос ах өмөөрсөн этгээд бол Монголын урвагч шүү Монголчууд далангаа заавал барих ёстой
2021-08-04
эрчим хүч дээр орос ах өмөөрсөн этгээд бол Монголын урвагч шүү Монголчууд далангаа заавал барих ёстой
2021-08-04
Эрчим хүч бол монгол улсын аюулгүй баталгаа шүү.
2021-08-03
Тэнэглэл:
Оросууд монголыг эрчим хүчний хувьд бие дааж аюулгүй байдлаа хангачих вий, яавал хөгжүүлэхгүй хараат байлгах вэ гэдэг өнцгөөс харж байна.
2021-08-03
Үхэр монгол:
Оросууд манайх г яавал хөгжүүлэхгүй байхав гэж байнга новширдог ялангуяа тэр нэг халзан модны тайрдас шиг юм төмөр зам усан цахилгаан станц нефт ер нь олон юман дээр дэлхийд адлагдаад байж байвал таарна
2021-08-03
Иргэн:
Өөрийнхөө нутгийн гол дээр юу барихаа хэнээр заалгах юм. Хуцна даа.
2021-08-03
ЮНЕСКО угаасаа орос шүү дээ! Хэцүү улс шүү! Ах гэж цоллох гарууд юу боддог юм болоо! Яав ч Монгол хөгжихөд дургүй л гарууд даа! Биднийг хэзээд "чукчаа" гэж боддог, "чукча" байлгахыг хичээнэ! Өөрсдийгөө "Европ" гэж бодно, нөгөөдхүүд нь хүлээн зөвшөөрөхгүй! Хаана байлтай билээ, тэд!?
2021-08-03
үхсэн нохойн оцгор бас ах гэнэ шүү.Хараал идсэн оросууд
2021-08-03
Иргэн:
Оросжуд Монголыг үргэдж хохироох зорилготой Уг нь гадаршын усаа глюь руу таьах нь ямонголчуудад юунаас ч илүү үр ашигтай
2021-08-03
krill edreer bichtsen muu joom chine haanaas unshij bichej sursiim galzuugiin emneleg bas wifitai boltsiimuu
2021-08-02
mnbvc:
Цаана н хэдэн олигарх байгаа байнга цахилгаанаа шахаж шантаажилна заавал барь
2021-08-02
Өмхий ИВАНУУД хол очиж ХУЦ. Өөрийн нутагтаа юу хийх нь та нарт ямар хамаатай юм.
2021-08-02
оросууд Эрчим хүч түлшнээс хараат байлгах сонирхол их байна даа. Ойр тойрны улсууддаа хадаргаантай хэцүүхэн хөрш дөө.
2021-08-02
Х:
Битгий хуц далангаа барих болно
2021-08-02
Хичнээн цахилгаан станцид хэрэгтэй бэ:
3 сая, тархай бутархай Монголчуудад хэдэн цахилгаан станцид хэрэгтэй юм болоо, нар, салхиа л сайн ашигламаар
2021-08-02
bitgii huts, dalangaa barij duusgana
2021-08-02
Munhag ivanuud gobid usan san baiguulah gbel esergvvtseh yum bn l da manai ruu jil bolgon oruulj irdg tvimer chin baigali orchind hohirol uchruuldggui gh vv
2021-08-02
Базар Базаргүр:
Монголчуудын харанхуй мунхаг харалган араншин өөрсдийгөө л баллахаас өөрөөр ямарч дэвшил хөгжил алга л байдаг шүү дээ
2021-08-02
Зочин:
Өмхий оросууд үхээсэй. Оросуудаа та нар дэлхийн шившиг болж улс шүү. Адаглаад олимпод өөрийнхөө ч нэрээр орж чадахгүй болтлоо доройтсон псда нар шүү дээ
2021-08-02
harin oros mongoliin achaar udii zeregtei yawaa shuu delhiin 2 daind mongol amerikiin daraa oroh hemjeenii hool huns unaa husug aris shir zugeer belgelj baisan harin ameikaas orsuud hudaldaj awj bsan stalingtadiin busleltiig setelsen siberiin busiin army mongoliin hangamjaar l bosoj surug dawshilt hiisiim shuu herew mongol tuslaagui bol udiid oros uls gej bhgui bid nataist germantai hillej baih bailaa
2021-08-02
er n yamar ch uls uursudduu l ashigtai uildeg hiine umnu n mongol orsod hyatadiig eserguutseh unuugiin amerik umnudiig eserguutsej bgaa hoid solongos shig heregtei bsan ashig sonirhol dawhtsaj bsan odoo bol mongol orostoi ihenh salbart ursuldugchiin bair suuritai bga hyatadruu gargadag nuursnii exportiig oros ulaan tsaim bulaaj awj bgaag harj bolno mun shathuun tsahilgaanaar manaihiig bainga booj haaj bna onoogiin oros omnoh mongoltoi ashig aonirholiin dawhtsaltai oros bish harin urauldugch deerengui guren gedgiig oilgoh heregtei
2021-08-02
Май шүү чи бол зүгээр нэг муу харх:
Арчаагүй муу харх
2021-08-02
krill edreer bichtsen muu joom chine haanaas unshij bichej sursiim galzuugiin emneleg bas wifitai boltsiimuu
Монгол орос ах нарын буянаар өдий зэрэгтэй яваагаа мартаж болохгүй шүү
2021-08-02
үхсэн нохойн оцгор бас ах гэнэ шүү.Хараал идсэн оросууд
harin oros mongoliin achaar udii zeregtei yawaa shuu delhiin 2 daind mongol amerikiin daraa oroh hemjeenii hool huns unaa husug aris shir zugeer belgelj baisan harin ameikaas orsuud hudaldaj awj bsan stalingtadiin busleltiig setelsen siberiin busiin army mongoliin hangamjaar l bosoj surug dawshilt hiisiim shuu herew mongol tuslaagui bol udiid oros uls gej bhgui bid nataist germantai hillej baih bailaa
Май шүү чи бол зүгээр нэг муу харх:
Арчаагүй муу харх
Сосорбарам:
Үхсэнийх нь ах
2021-08-02
Zochin:
Оросуудын тайлбар унэслэлгуй шинжлэх ухаанч биш хоосон хийрхсэн яриа байнаа
2021-08-02
Mg:
Оросуудад зүгээр дунд хуруугаа үзүүлээд ажлаа хийх хэрэгтэй. Хэдийн болгон өөрийнхөө нутаг дээр юу барихаа тэднээс асуух юм бэ?
2021-08-02
Базар Базаргүр:
Монголчуудын харанхуй мунхаг харалган араншин өөрсдийгөө л баллахаас өөрөөр ямарч дэвшил хөгжил алга л байдаг шүү дээ
zochin:
Монгол газар дээрээ юм барьж байгуулахаа Оросоор заалгахгүй ээ
2021-08-02
Оросууд үнэн балиар новшнууд юмаа
2021-08-02
Зочин:
Хувхай оросууд.... Ёстой нэг дарамттай хүүрнүүд юм даа. Тусгаар улс шүү дээ манайх чинь.
2021-08-02
Зочин:
Монгол улс өөрийгөө эрчим хүч, шатхуунаар хангах гэх тусам улам их дарамтлах болно.
2021-08-02
ха ха:
Орос ах нар чинь шахаж эхэллээ дээ
2021-08-02
Үхэр монгол:
Оросууд манайх г яавал хөгжүүлэхгүй байхав гэж байнга новширдог ялангуяа тэр нэг халзан модны тайрдас шиг юм төмөр зам усан цахилгаан станц нефт ер нь олон юман дээр дэлхийд адлагдаад байж байвал таарна
Монгол орос ах нарын буянаар өдий зэрэгтэй яваагаа мартаж болохгүй шүү
Сосорбарам:
Үхсэнийх нь ах