“Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” төслийг боловсруулж, хэлэлцүүллээ Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно
Архангай аймгийн Урд тамирын гол олон жилийн дунджаас 80 см ахиу болжээ
2021-07-22

 

Архангай аймгийн урд тамирын голын усны түвшин олон жилийн дунджаас 80 см-ээр ахиу, үерийн түвшинг 20-ээр давсан тухай тус аймгийн Ус цаг уур, орчин шинжилгээний төвөөс мэдээлжээ. Тиймээс ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, гол усны түвшин нэмэгдэж байгаатай холбогдуулан үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

•Гол усны ойролцоо буусан айл өрхүүд яаралтай голын эргээс холдож нүүх.

 

• Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, эцэг, эх асран хамгаалагч нар байнга хяналт тавих.

 

•Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.

 

•Аялал зугаалгаар явж байгаа иргэд гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байж, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хараа, хяналтаа сайжруулах.

 

•Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Архангай аймгийн ЗДТГ

Shuud.mn
Сонин хачин