Наадмын амралтын өдрүүд үргэлжилж байна. Энэ өдрүүдэд бороошиж, гол мөрөн үерлэж байгаа. Тиймээс үер уснаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Үүнд,
Цаг уурын урьдчилсан мэдээг тогтмол авч байх
Өрх гэрт учирсан үер усны болон онцгой байдлын мэдээллийг 101, 105 дугаарт цаг алдалгүй мэдээлэх
Үер усны болзошгүй үед ойр байгаа өндөрлөг газарт гарч, тусламж иртэл хүлээх
Цахилгаан хэрэгслийг салгах
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх зэргийг анхааруулж байна.
Уншиж байна |