Эрүүл мэндийн яамнаас цахим хуудсаараа дамжуулан коронавирусийн дельта хувилбарын мэдээллийг анхааруулга болгон өгч эхэллээ.
ОХУ-д 2021 оны 06 дугаар сарын эхний долоо хоногоос хойш тохиолдлын тоо эрс нэмэгдсэн байна. ОХУ-ын Москва хотод бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын 90 хувь нь дельта хувилбарын вирусээр үүсгэгдсэн байна. ОХУ-д 2021 оны 06 сарын 29-нд илүү аюул ихтэй дельта + хувилбарын вирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
Дельта вирус нь халдварлуулах чадвар нь өндөр, маш түргэн хугацаанд хүндрэх аюултай
Япон Улсын Токио хотод дельта хувилбарын вирусийн тархалтын аюулаас сэрэмжилж 2021 оны 7 сарын 12-аас 8 сарын 22-ны өдрийг хүртэл хорио цээрийн дэглэмийн 4 дүгээр зэрэглэлд шилжиж онцгой байдал зарласан байна. Учир нь 20-50 насны залуу хүмүүсийг хамарсан дэгдэлт Токиод нэмэгдэж, халдвар авсан хүмүүсийн дундаас хүндрэх тохиолдол ихэссэн байна.
Гэхчлэнгээр Эрүүл мэндийн яам дельта хувилбар дэлхийг сандаргаж эхэлж байгаа талаар тогтмол мэдээлж байна. Энэ мэдээлэл иргэдэд өгч буй анхааруулга гэсэн үг. Учир нь манайд ч дельта хувилбар ороод ирснийг албаныхан аль эрт мэдээлсэн.
Наадмын ес хоногийн амралтаар ковидгүй мэт л амарч зугаалж явна. Гэхдээ аялагч, амрагчид бөөгнөрөл үүсгэвэл коронавирусийн халдварын шинэ давалгаа үүснэ гэдгийг Эрүүл мэндийн яам анхааруулсаар байна.
В.Бат
Уншиж байна |