Т.Мөнхсайхан, Ц.Пүрэвхүү нар Ерөнхийлөгчид ЗӨВЛӨНӨ
2021-07-07

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байгаа. Эдүгээ Ерөнхийлөгч зөвлөхүүдээ томилж, ЕТГ-т томилгоо үргэлжилж байна. 

 

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханыг томилсон бол Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Ц.Пүрэвхүүг томилжээ. 

 

Тогтмолын Мөнхсайхан нь 1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Клиникийн профессор.

  • 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч,

  • 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,

  • 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,

  • 2019-2020 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал,

  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,

  • 2021 онд Монгол Ардын намын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

  • 2006-2008 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд Гэмтэл согогийн эмч,

  • 2011 онд БНСУ-д Өвдөгний үе солих мэс засал,

  • 2012 онд АНУ-д Дурангийн мэс засал,

  • 2013 онд Франц улсад Удирдлагын менежмент,

  • 2013 онд БНСУ-д Удирдлагын менежмент,

  • 2015 онд Гэмтэг согог судлалын үндэсний төвд Гэмтэл согог судлалын Ахлах зэргийн эмчийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.

 

Цэрэндоржийн Пүрэвхүү нь 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.

  • 2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,

  • 2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,

  • 2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,

  • 2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,

  • 2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.

  • 2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
зайлааа
2022-01-12
?!:
Байгаль орчин, ногоон хөгжлийн талаар зөвлөчих өөр хүн байхгүй л юм байхдаа, арай ч дээ
2021-07-08
Kk:
Pyjee gedeg chin utaanii talaar yarial darga shaachihsanbaina shdee kkk!
2021-07-07
SHANTAJ SUKAGAS UR HUN ALGU MANGARUDA
2021-07-07
123:
женкогийн хүн шүү Пзрэвхүүү харинч нэг мэдэх юмаа шантаажлагч
2021-07-07
123:
арай арай
2021-07-07
123:
женкогийн хүн шүү Пзрэвхүүү харинч нэг мэдэх юмаа шантаажлагч
irgen:
yerunhiilugchid baigali orchin yamar herggui salbar yum bna l d
2021-07-07
Zochin:
Tugssun mergejileeree magister hamgaaldag bish biluu, getel setguulcheer tugssunuu bizneseer magister hamgaalsan genuu? Yu ch oilgosongui..... ??
2021-07-07
za
2021-07-07