АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томилох сонсгол хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Таны ХОМ бидэнд ирээгүй байна. Эхнэр, хүүхдүүдээ танилцуулна уу. Үзэл санааны хоригдлуудтай боллоо. Тухайлбал, М.Энхсайханыг та нар хорилоо.
Нэр дэвшигч Г.Азжаргал:
-2007 оноос хойш ХОМ ил байгаа. Эхнэр хувийн байгууллагад ажиллаж, хоёр хүүхэд хувийн сургуульд сурдаг. Эцэг эх маань болон хадмууд тэтгэвэрийнх.
Г.Азжаргал: Прокурорын зөвшөөрөлгүй УИХ-ын гишүүний байтугай иргэний утсыг чагнаж байгаагүй
13:40 цаг:
АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томилох сонсгол хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-С зөвшөөрлийг хэрхэн цэгцлэх вэ? Хаана хаана авлига байна.
-С зөвшөөрөл дээр асуудал байгаа нь үнэн. Энэ асуудлыг хиймэл оюун ухаанаар тэмцэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Орил:
-Сүүлийн үед хэлмэгдүүлэлт газар авлаа. С.Баяр, М.Энхсайхан, С.Баярцогт нар хэлмэгдлээ. Энэ үед та хаана явж байсан бэ? Авлига яагаад буурахгүй байна вэ? Тушаал заавар биелүүлдэг цагдаа, шүүгч нарт ямар хариуцлага тооцох вэ? Төрд нэг өдөр ажил хийж үзээгүй хүнийг нийтийн албан тушаалтан болоод ял өгөөд явж байна.
-Бид соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх жажлаа төгс төгөлдөр хийж чадахгүй байна. Бид авлигын индексээрээ 111 дээр явж байгаа. АТГ-ын сайн гэж дүгнэхгүй ч муу гэж хэлэхэд хэцүү.
АТГ-ын дарга З.Дашдаваа:
-Манай байгууллага 43 мянга гаруй албан тушаалтны хөрөнгө оруулгыг хянаж байгаа. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг хянаж байгаа. Манайх шалгадаг. "Би түрээсэлж байгаа, захиран зарцуулж байна" гэдэг. Өөрийнхөө нэр дээр биш, өөр хүний нэр дээр байдаг. Тиймээс ашиг хүртэгчийг шалгах эрхзүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй. 600 гаруй хэргийг шалгасан. 2015 оны Өршөөл үзүүлэх хуулиар хамгийн том хэргийг хаасан.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Та УИХ-ын гишүүний утсыг чангаж байсан уу? АТГ-ын дэд дарга ямар үүрэгтэй вэ?
АТГ-ын дарга З.Дашдаваа:
-АТГ-ын дэд даргын шалгуур үзүүлэлтэд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын туршлагатай байна гэж заасан. АТГ нэгдмэл удирдлагатай төрийн тусгай байгууллага. Хуулиараа яг үүрэг, хариуцлагыг заагаагүй. Урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг хамтдаа, багаараа хийж явна.
Нэр дэвшигч Г.Азжаргал:
-Тусгай хяналтын прокурорын зөвшөөрөлгүй, хууль зөрчиж, УИХ-ын гишүүн байтугай иргэний утсыг чагнаж байгаагүй. Хэрвээ тийм зүйл байвал ажлаа өгөхөд бэлэн байна.
Г.Азжаргал: Авлигатай хиймэл оюун ухааныг ашиглаж тэмцэнэ
12:50 цаг:
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г. Азжаргал томилогдсон тохиолдолд хийх ажлаа танилцууллаа. Үүнд:
Авлигагүй орчин бүрдүүлэхэд чиглэж ажиллана. Хиймэл оюун ухаан ашиглаж, стандарт бүртгэлийг цахимаар хийнэ.
Хүний нөөцийг чадавхижуулна. Санхүүгийн мөрдөн шалгах чиглэлээр чадавхижуулна.
Соён гэгээрүүлэх, урьдчилсан сэргийлэх чиглэлээр мэдээллийн түгээлтийг сайжруулна.
Авлигатай тэмцэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ.
АТГ-ын дэд дарга нь сүүлийн таваас доошгүй жил ажилласан, эрхзүйч мэргэжилтэй байна
12:40 цаг:
АТГ-ын дарга З.Дашдаваа дэд даргаар томилох Г.Азжаргалын танилцуулгыг хийж байна. "АТГ-ын дэд дарга нь сүүлийн таваас доошгүй жил ажилласан, эрхзүйч мэргэжилтэй байна. АТГ-ын дэд даргыг зургаан жил хүртэл хугацаагаар томилно" гэж хуульд заасан байна.
АТГ-ын дэд даргад санал болгосон Г.Азжаргалын товч намтар:
1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
1992-2002 онд бүрэн дунд сургууль,
2002-2007 онд ОХУ-ын Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр,
2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр,
2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институти
Эрхэлсэн ажил:
2002-2007 онд Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгааллын газрын 801-р ангийн эргүүлийн цагдаа,
2007-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч,
2008-2013 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3-р хэлтэст төлөөлөгч,
2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч,
2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга,
2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга,
2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга,
2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна.
АТГ-ын дэд даргын томилгооны сонсгол хийж байна
12:30 цаг:
Хуульзүйн байнгын хорооноос Авлигатай тэмцэх газрын дэд даргын томилгооны сонсгол болж байна. Тус газраас Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг УИХ-д ирүүлсэн.
Хуулийн дагуу АТГ-ын даргын санал болгосноор дэд даргыг томилдог. Томилгооны сонсголын дэгийг Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.
Н.Нягт
Уншиж байна |