ХНХ-ын сайд А.Ариунзаяа хурдан морины уралдааныг цуцлах санал гаргалаа
2021-07-01

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Шадар сайд С.Амарсайханд албан бичиг хүргүүлжээ. Тус бичигт Үндэсний баяр наадмын хурдан морины уралдаан нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар байна. Олон хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн энэ үед хүүхдүүдийг бөөгнөрүүлж морь унуулах нь эрсдэл дагуулна. Мөн хүүхдүүд мориноос унаж гэмтсэн цөөнгүй тохиолдол байна. Тиймээс хурдан морины уралдааныг цуцлах эсвэл зөвхөн вакцинд хамрагдсан хүүхдээр морь унуулах саналыг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханд хүргүүлжээ.

 

 

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Uher
2021-07-02
Munkh:
ингэхэд монгол хэдийнээс хүүхдээр хурдны морь унуулдаг болсон юм болоо. мэдэх хүн байна уу? Сайнзаяа гэгчийн хувьд арай л түргэдсэн санал гаргачихлаа. Жасрай гуай байсан бол ийм санал гаргах байсан болов уу гэж бодоорой. Чи сайндаа биш өвөөгийнхөө буянаар л энэ албыг хашиж байгаа гэдгээ цаг ямагт бодож бай:
2021-07-02
Болд:
Зөв. Өвчин дэлгэрч байгаа ийм аюултай үед юун найр наадам. Хорьж дийлэхгүй юм бол хурдан морийг уяачид зөвхөн өөрсдийнхөө хүүхэд ач зээгээ унуулдаг журамар хийх хэрэгтэй
2021-07-02
Иргэн:
Энэ мэдрэлгүй мэдрэмжгүй мэдлэггүй хүүхэн .Уралдааныг цуцлах хойшлуулах зэрэг асуудал ЗГ шийдэх асуудал. ЗГ Нэгдсэн шийдэл гаргах ёстой.Ерөнхийдөө энэ наадам гэх баячуудын зузаан бүрмөсөн хорьж хуулиа бүр шинээр хийх ёстой Жишээ нь бөхчүүдийн барилдааныг бөхийн холбоо морины уралдааныг уяачдын холбоо сурыг суртлын гэх мэт орхих хэрэгтэй Харин төрөөс амралтын өдөр гэх мэт аюулгүй талаас нь бага зэрэг хамгаалалт гаргах төрийн нэрийн өмнөөс шаардлага тавих гэх мэт оролцоо маш бага Гэхдээ жинтэй байх хэрэгтэй
2021-07-02
Энэ олон хурдан морины эзэд өөрсдөө унаж уралдсан дээр. Эсвэл төрсөн хүүхэд ач зээ нараа
2021-07-02