Ховд аймаг хууль тогтоомж төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн, 21 аймгаа тэргүүлж 2020 оны Монгол Улсын шилдэг аймаг болсон. Тус шагналыг өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээн авчээ.
Тус аймагт УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилсан “Шинэ ховд” хөтөлбөр хэрэгжин томоохон төслүүд амжилттай үргэлжилж, ажлын байр бий болж байгаа билээ.
Мөн Ховд аймаг 2019-2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 290 гаруй бүтээн байгуулалтын ажил хийсэн байна.
Н.Нягт
Уншиж байна |