Хөшигийн хөндийд бүтээн байгуулагдсан ЧИНГИС ХААН олон улсын нисэх буудлын ирэх долдугаар сарын 4-ний өдөр нээгдэнэ. Тухайн өдөр МИАТ ТӨХК-ийн Улаанбаатар-Токио чиглэлийн нислэгээр шинэ нисэх буудлыг нээж, анхны нислэгийг үйлдэх юм.
Буянт-Ухаа нисэх буудлыг Улаанбаатар хотын шинэ нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. Өнөөдрөөс Буянт-Ухаа нисэх буудал болон МИАТ ТӨХК-ийнхан Чингис хаан нисэх буудал рүү нүүж эхэлнэ. Чингис хаан шинэ нисэх буудал нээгдсэнээр Буянт-Ухаа нисэх буудал хаагдана.
Улаанбаатар хотын шинэ нисэх буудал руу нийслэлийн дөрвөн цэгээс нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ. Шинэ нисэх буудлын нийтийн тээвэр автобусны маршрутыг танд хүргэж байна.
В.Бат