УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөж, мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-Цар тахлын халдвараар 500 гаруй хүн амиа алдлаа. Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байна. Хоёр Засгийн газар дамжуулж 15.1 их наяд төгрөг цар тахлын эсрэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар зарцуулсан боловч жирэмсэн эх, хоёр сартай хүүхэд нас барлаа. Экспорт, импорт бүрэн зогслоо. Гашуунсухайт тэг зогсолт хийгээд 10 гаруй хонолоо.
Төрийн томилгоо мерит зарчимгүй, хамаатан саднаа томилж байна. УИХ дээр Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль хэлэлцэж байгаа. Өнөөдөр хийсэн вакцин үр дүнтэй, хугацаанд нь хийсэн үү. Дельта гэдэг вирус Монголд хийж ирсэн үү, эсвэл хаалга тогшоод байна уу гэдэг нь мэдэгдэхгүй байна. Тиймээс Цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг сунгахаас өмнө Засгийн газар тайлангаа тавих хэрэгтэй. Өнөөдрөөс эхлээд УИХ дахь АН-ын гишүүд тодорхой шалтгаантай гишүүдээс бусад нь бүгд чуулганд оролцоно гэлээ.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
-Халдвараар хүн амиа алдаж байгаад хариуцлага хүлээх ёстой. Ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан эмнэлгийн ажилчдад нөхөн олговор олгох хэрэгтэй гэдгийг онцлов.
Н.Нягт
Уншиж байна |