МАН-ын намын бага хурлаар МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар сонголоо. Ерөнхийлөгч өнөөдөр тангараг өргөнө. Ерөнхийлөгчийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар УИХ-ын экс гишүүн Ж.Энхбаяр томилогдох бор шувуу эртнээс ниссэн. Тэрбээр энэ талаар сэтгүүлчийн асуултад "Энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Тангараг өргөсний дараа Ерөнхийлөгч шийдвэрлэдэг. Санал тавибал хүлээж авна" гэж хариулсан юм.
Н.Нягт
Уншиж байна |