ЭХЭМҮТ: Ээжүүдээ гэртээ бай
2021-06-20

Коронавирусийн халдвар улам даамжирч, вакцинжуулалтад хамрагдаагүй хүүхэд, жирэмсэн эхчүүд ихээр өвдөх болсон. Эмнэлэгт 200 орчим жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж буй. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн халдвар хүндэрч, нас барах тохиолдлууд ч гарсан. Хамгийн сүүлд 30 настай жирэмсэн эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. 

 

ЭХЭМҮТ-өөс "Жирэмсэн эхчүүд вакцин хийлгээгүй болохоор халдвар аваад маш богино хугацаанд хүндэрч амьсгалын дутагдалд орж, аппаратанд орж байна. ЭХЭМҮТ-ийн Эрчимт Эмчилгээний Тасаг одоо "Ковидийн Эрчимт Эмчилгээ" тасаг боллоо.

 

Ээжүүдээ гэртээ бай, нөхрүүд нь ухамсартай байж халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиарай!!!" хэмээн анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин