Монголын жүдо бөхийн холбооноос энэ сарын 23-нд "Champions" бэлтгэлийн баазад сорил барилдааныг зохион байгуулахаар болжээ. Уг барилдаан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын дунд өрнөнө. Тэдний ялсан нь "Токио- 2020" зуны олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -60кг жинд эх орноо төлөөлөн оролцох эрхийг авах юм.
Энэхүү тэмцээн нь Монголын жүдо бөхийн холбоо тамирчдадаа тэгш боломж олгодгийг харуулсан нэг жишээ болж байна. Цол зэргээр ялгаварлахгүй хойч үе болсон залуу бөхчүүдэд боломж олгож буй нь спортын салбарт зөв жишгийг тогтоох биз ээ.
Энэ тэмцээний дараа Монголын жүдо бөхийн холбооноос олимпод оролцох үндэсний шигшээ багийн 12 тамирчныг албан ёсоор зарлах юм байна.
В.Бат
Уншиж байна |