Энэтхэгийн алдааг зориуд давтсан Монгол
2021-06-14

 

Гуравхан сая хүн амтай Монголыг нэг тэрбум гаруй хүнтэй Энэтхэгтэй харьцуулах нь буруудах мэт. Гэхдээ л Монголын өнөөгийн нөхцлийг харах нь ээ, яалт ч үгүй Энэтхэгийн алдааг давтсан мэт харагдана. 

Ердөө сарын өмнө Энэтхэгт халдварын нөхцөл байдал туйлдаа хүрч, дэлхий нийтийг цочирдуулж байлаа. Энэ бол тавдугаар сар. Тус улсад тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч, улсын эмнэлэгт оргүй, хувийн эмнэлэгт мөнгөгүйн улмаас эмчлүүлж чадахгүй байгаа иргэд олноор амиа алдаж байв. Ингээд төрөл төрөгсөд нь оршуулах ч зардалгүй тул Энэтхэгийн ариун мөрөнд тооцогддог Ганга гол руу коронавирусийн халдвараар нас барсан хүмүүсийн цогцосыг хаях хүртлээ байдал дордож байсан юм. Нөхцөл байдал хүндрээд ихээхэн хугацаа өнгөрчхөөд байхад сонгууль явуулж, хүмүүсийг олноор нь цуглуулж байсан Энэтхэгийн Засгийн газрыг иргэд нь шүүмжилсэн ч байдал төдийлөн дээрдэхгүй байсаар энэ улс эмнэлгийн гадаа хүмүүс нь дугаарлаж байгаад л нас бардаг хар дарсан зүүд шиг нөхцөлд орж байлаа. 

 

Иргэдээ биш эрх мэдлээ 

 

Энэтхэгт коронавирусийн халдварын дэгдэлт эрс нэмэгдсэн нь эрх баригчдын “ухаангүй” шийдвэртэй холбоотой гэхэд болно. Тус улсын эрх баригчид хурим, олон нийтийн арга хэмжээ, шашны ёслолуудыг огт хориглоогүй байсаар тавдугаар сартай золгосон юм. Тэр дундаа улс төрийн жагсаал цуглаан олноор болж, орон нутгийн сонгууль явуулахаар иргэдийг олноор нь цуглуулж байснаас үүдэн халдвар эрчимтэй тархжээ. Өнгөрсөн сард тахлын нөхцөл байдал хамгийн хүнд байсан мужуудын нэг Баруун Бенгалид өнгөрсөн хавар сонгууль болж, сонгуулиас өмнө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болон бусад улс төрчдийн оролцсон олон нийтийн жагсаал цуглаан болсон нь энэ мужид халдвар эрчимтэй тархах нөхцөл болсон гэж шинжээчид үзэж байсан юм. 

 

Энэ алдааг Монгол “зориудаар” давтав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулснаар тэдний албан ёсны сурталчилгааны ажил эхэлсэн юм. Энэ бол тавдугаар сарын 24.

 

Тавдугаар сарын хорьдоор  630 гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол нэр дэвшигчдийн уулзалт, сурталчилгааны ажилтай зэрэгцэн буцах эзний баруун солгойгүй тараасан шагналаас үүдсэн бөөгнөрлийн улмаас өдөрт хэдэн арваараа, сүүлдээ хэдэн зуугаараа нэмэгдсээр зургадугаар сарын 13-ны өдөр гэхэд халдварын тохиолдол 2000-ыг хол давав. 

 

Монгол "ТОП" жагсаалтад багтав 

 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, олон улсын байгууллагууд болон бусад албаны мэдээлэл дээр тулгуурлан коронавирусийн тархалтын талаарх мэдээллийг түгээдэг, улс орнуудын нөхцөл байдлын жагсаалтыг гаргадаг олон цахим хуудсуудын нэг нь  coronatracker. Энд зургадугаар сарын 13-нд нийтэлсэн мэдээллээс харахад Монгол Улс "хоногт шинээр бүртгэгдсэн тохиолдлынхоо тоогоорх ТОП орнууд"-ын жагсаалтад багтжээ. 

 

"ТОП 10" жагсаалтад манай улс наймдугаарт бичигдсэн байх бөгөөд мөн хүн ам цөөнтэй атлаа энэ жагсаалтад багтсан цорын ганц улс нь Монгол Улс байна. Тодруулбал, энэ жагсаалтын нэгдүгээрт 144 сая хүн амтай ОХУ, хоёрдугаарт 270 сая хүнтэй Индонези,  гуравдугаарт 82 сая хүн амтай Иран, дөрөвт 112 сая хүн амтай Филиппин, тавд 31 сая хүнтэй Малайз, зургаад 127 сая хүн амтай Мексик, долоод 69 сая хүн амтай Тайланд улс бичигджээ. Хоногт хамгийн их халдвар бүртгэгдсэн 10 орны дотор 10 хүрэхгүй сая хүн амтай цорын ганц улс байгаа нь манайх. 

 

Цэнгэх дуртай ард түмнүүд

Энэтхэгт байдал нэн хүндэрсэн тавдугаар сард ковидын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн тул чандарлах газрууд ачааллаа дийлэхгүйн дээр, чандарлах хөлсийг төлж чадахгүй иргэд төрөл төрөгсдийнхөө цогцосыг Ганга мөрний эрэгт олноор нь хаясан тохиолдол гарч байлаа. 


Азаар бидэнд ийм гай нүүрлээгүй ч халдварын хяналтыг хэдийнэ алдаж, хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүс яах учраа олохгүй гэрээр эмчлэн байдлыг улам хүндрүүлж байгаа нь нууц биш. Арван сар дотооддоо алдаагүй гэж цээжээ дэлдэн, нэгнээ “хаан, хатан” цолоор мялааж байхдаа цэрэг техник татан оролцуулж, энд тэндгүй түр эмнэлэг байгуулж гамшгийн сургуулилалт хийн багагүй сүржигнэсэн сэн. 


Атал өнөөдөр “өрх зөвлөгөө өгч чадахгүй байна, нэг утас нь огт авахгүй байна, яах учраа олохгүй Д, С витамин уугаад байж байна” гэх халдвар авсан хүмүүсийн олон нийтийн сүлжээн дэх постуудыг өдөр бүр л харж болохоор. 


Өмнөх хувилбаруудаас илүү халдварлах чадвартай штамм тархсан Энэтхэгт халдварын нөхцөл байдал дордоход иргэд нь ч ихээхэн “нэмэр” болсон талаар гадаадын хэвлэлүүд мэдээлж байв. Өнгөрсөн хавар Энэтхэг даяар олныг хамарсан шашин, улс төр, спортын арга хэмжээ зохион байгуулагдсаар байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа талаар шинжээчид онцолж байлаа. Тэр дундаа, дөрөвдүгээр сарын нэгэнд эхэлж, мөн сарын 17-ны өдөр дууссан нийтээр мөргөл үйлдэх  Кумбха Мелед хэдэн сая сүсэгтэн оролцжээ. Ганга мөрөнд угаал үйлдэх үедээ тэдний хэн нь ч амны хаалт зүүгээгүй, зай бариагүй аж. 

Энэ алдааг манайхан дахиад л зориудаар давтахаар зэхэж байна. Наадамлахад олон тэрбум төгрөг төсөвлөсөн гэх. Дотооддоо халдвар алдаагүй байх үед буюу 2020 оны долдугаар сард “та бүхнээ бодож байна, телевизээр наадам үз” гээд хаад хашаандаа цэнгэчхээгүй билүү. Тийн наадам үзүүлэхэд бас л хэдэн тэрбумыг зарцуулсан юм гэнэ лээ, одоо бас телевизийн нэг бүтээл хийж, биднийгээ буйдан хотойтол наадуулахаар мөнгө төгрөгөө зэхэж байгаа юм болов уу? 


Энэтхэг ард түмэнтэйгээ, улс төрчидтэйгээ нийлээд алдсан. Гэхдээ тэд байдлыг засах гэж хичээсэн. Нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрсэн тул Энэтхэгийн шүүх энэ асуудалд оролцон, Засгийн газар болон мужуудын эрх баригчдыг цар тахалтай тэмцэхэд бүтэлгүйтсэнийх нь төлөө сануулга өгч байв. Тавдугаар сарын долооны өдөр Энэтхэгийн Дээд шүүх Нарендра Модигийн засгийн газарт эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь шалгаж, вакцинжуулалтын үндэсний хэмжээний бодлого боловсруулахыг үүрэг болгож байсан юм. 


Үүний ч үр дүн гарсан. Зургадугаар сар гарсаар тус улсад шинээр нэмэгдэх халдварын тоо эрс буурч, Дели хот гэхэд л хөл хориогоо цуцалж эхэлсэн юм. Гэхдээ энэ бол өөр түүх. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
БАС ОЮУНЭРДЭНЭ ГЭЖ ЛАЛАР БАЙНА. БАС ҮЙЛИЙН ҮР НЬ ИРЭЭ ТЭР ЛАЛАРТ
2021-06-17
ХҮРЭЛСҮХ ПИИЗДААГААС БОЛЖ БАЙГААН. ҮЙЛИЙН ҮР ИРНЭЭ. ЭНЭ ПИЗДААД
2021-06-17
Max:
This third world country has no future. Next to the biggest economic power in the world!!! Politicians or the people of this country must be stupid enough... kkk
2021-06-17
Hunsugdee heldee.Oortoo zoriulj suuliin 5 jild Mongoldoo baih gedeg zaaltig UIHin 63 ji
2021-06-17
Төмөрчин:
Хүрэлсүх утсан хүүхэлдэй Сү Батболдын цадаж ханадаггүй шунал. үхэж далд ороосой. Ийм увайгүй юмнууд.
2021-06-17
Яг үнэн
2021-06-16
Цэцэг:
Түрүү жил бидэнд Халимаг үндэстниий наадам үзүүлсэн дуулж бүжиглэж байсан дууныхаа утгыг мэдэж байсан юмуу
2021-06-16
Зочин:
Баахан хавтгайрсан шагнал, талбайгаар дүүрэн хүүхэд хөгшид , маск бээлийтэй хүн цөөхөн бие биеээ үнсэж үнгэсэн нөхдүүд дүүрэн, ресторан гуанзаар баахан найр, баар саваар дүүрэн хөлчүү залуус. Сонгуульд ядахдаа уулзалтанд нь маск, бээлийтэй сууж бсан арай халдвар тархсан нь бага, тэр шагнал л хавтгайрсан даа
2021-06-16
Яг үнэн
онон:
одоо наадмын үйл ажиллагааг хоышлуул.бүр цуцалсан ч яадаг юм
2021-06-16
Энэтхэг штамм монголд хэзээ хэнээр дамжин орж ирсэн билээ?
2021-06-16
Би хөдөлж эхэлхэд өвчин аяандаа арилна. Энэ өдрөөс би хөдөлж эхэлээ. Ойрийн хугацаанд гайхамшиг эхлэнэ. Харин тэр үед миний комэнтийг олонд түгээн биз тун удахгүй.Цаг нь ч болж энийг уншсан та нар ч бас юу хийхээ мэдэж байгаа наа бодож байгаа зүйл чинь.
2021-06-16
G
2021-06-15
28xonog hatyy xorio togtoo eneolon dyraaraa ylsyyd daa tor tomor nvvr gargaj xariytslaga toots
2021-06-15
ИРГЭН:
ХЯТАД ВАКЦИНААС АВРАЛ ЭРСЭН МОНГОЛЫН ЗАСГЫН ГАЗАР ВАКЦИНЖУУЛАЛТААР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БУЙ ОРОНД ОРЖ БАЙГАА БОЛОВЧ ХЯТАД ВАКЦИН ҮР ДҮНГЭЭ ӨГӨӨГҮЙ АРД ИРГЭДЭД НЬ КАРОНАГААР ӨВДӨГСӨД УЛАМ ИХСЭЖ ЯАХАА МЭДХЭЭ БАЙСАН ЗАСГЫН ГАЗАР ҮЛДСЭН 400 000 ХҮНИЙГ ЯАРАЛТАЙ ВАКЦИНД ОРУУЛХААС ӨӨР ЮУ Ч ХИЙХ УЧРАА ОЛХОО БАЙЖ НУУЦ ТӨЛӨВЛӨГӨӨНД ШИЛЖХЭЭ ЗАРЛАЖ ДЭЛХИЙД ХАМГЫН ИХ КАРОНА ТАРХАЛТТАЙ ТОП 10 ОРНООС 8 Д-НЬ ТЭРГҮҮЛЖ ЯВНА. ЭНЭ НУУЦ ТӨЛӨВЛӨГӨӨНД ЮУ БАЙГАА ВЭ?...
2021-06-15
Зочин:
Үнээн үнэн,чанаргүй хятад вакцинаас болж байна гэж бодож бна.Дээрээс нь сонгууль, тэр Жeнкогийн тараасан шагналууд бас замбараагаа алдахад хүргэлээ.Одоо тэгээд дорвитой арга хэмжээ аваач УОК!!!???
2021-06-15
Tiim shuu. Ene tuxai setguulch yagaad bichsengui ve?
2021-06-15
Хүрэлсүг муу хар стаг гаргах гэж улсаараа сүйрэх гэж
2021-06-15
Oyunerdene said ehnii bairuud ezleh durtai bainga l terguuleh bair ezelne geed baidag yum odoo ushuu uragshlah bhoo
2021-06-15
Амараа:
Орос ямар вакцинтай ххе
2021-06-15
Уншигч:
Ер нь автобус байх гэж бодлоо. Ажиглалтаар ган хийц-зайсан, нарангийн гол дунжингарав гэсэн автобуснууд хол хорионы уед ч пиг дуурэн явж байгаа харагдсан. Одоо зуслангийн автобуснууд дуурэн харагдаж байна.
2021-06-15
Ыц:
Энэ Баттулгын шагнал бүр тоймоо алдлаа. Ёстой том тэнэглэл хорлол гэж санагдаад байна.
2021-06-15
Tiim shuu. Ene tuxai setguulch yagaad bichsengui ve?
ЗОЧИН:
цар тахал дэлхий даяар нүүрлэж байгаа үед маш хариуцлага алдаж,санаатай гэмээр шийдвэр гаргаж ийм нөхцөл байдал үүсгэсэн эрх бүхий албан тушаалтан,улс төрийн хүчинтэй хариуцлага тооцох ёстой.3 сая Монголчуудын эрх ашиг аюулгүй байдлыг хувийн ашиг сонирхол цөөн тооны бүлэг хүмүүсийн бурангуй хүсэл эрмэлзлэлээс өндөрт тавих гэмт хэрэг.Засгийн газрыг тарааж,УИХ бүх ард түмнээс уучлал гуйх цаг болсон.чадвартай боловсон хүчнээр Засгийн газраа бүрдүүлэх хэрэгтэй
2021-06-15
Зочин:
Энэ ЗГ хариуцлагаа хүлээх ёсиой
2021-06-15
Zochin:
Enetheg, turk, mongol хятад вакцин
2021-06-15
Амараа:
Орос ямар вакцинтай ххе
Иргэн:
Яг үнэндээ бол хурдан сонгуулиа явуулахгүй бол Баттулга нь амарчих гээд байсан шдээ. Бүүр Еөкийг нь татан буулгаж хаяад ерөнхийлөгчгүй байвал юу юм гэхээс. Энэ хашгиралдаад байгаа чинь Тулга Еөкийн л хүмүүс шүү дээ. Илт байхад
2021-06-15
Хуцалгүй өөрсдөө дэглэмээ барь. Амруу чинь хэн нэгэн корона цутгаа юу.
2021-06-15
Гадны иргэн:
Монголчууд бол худлаа боловсролтой тэнэг ард түмэн мөн тиймээс хөгжихгүй өвчнөө тараасан байна.
2021-06-15
Иргэн:
Яаран сандран сонгууль явуулсан том шалтгаан бол С. ЭРДЭНЭ тэр зөөлөн хоол байсантай холбоотой бүх шүүгч нар хүртэл хурдан сонгууль явуулахыг дэмжиж байлаа. Эрдэнэ гуайгаас боллоо.
2021-06-15
Hunsugdee heldee.Oortoo zoriulj suuliin 5 jild Mongoldoo baih gedeg zaaltig UIHin 63 ji
иргэн:
Иргэдээсээ илүү эрх мэдэлд шунсан эрх мэдэлтэнгүүдын хийж буй ажил хэдэн халтар төгрөг хэвэнд оруулсан шагнал нэртэй төмөрөөс бүтэн улсаа сөхөрүүлэж ард иргэдээ
2021-06-14
Зззззз:
ард түмниихээ эсрэг бактерлогиин даин хиигээд баигаа юм биш үү .араи араи л баина
2021-06-14
МЭДЭЭЛЛЭЭ ДЭЛГЭРЭНГҮЙ ӨГ:
КОВИДЫН ХАЛДВАР ТАРХАЛТ, . . -Н НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ МАШ ДЭЛГЭРЭНГҮЙ НИЙТ АРД ИРГЭДЭД МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. БАЯР НААДМАА ЦУЦАЛМААР ЮМ. НААДАМЛАХ МӨНГӨТЭЙ ИРГЭД ХОВОР БАЙХ ӨӨ
2021-06-14
Aalz:
Ard tumen songuuli bolhoos umnu anhaaruulj bsan korona hynaltaa aldan shu songuulia hoishin tavi gejmunch ih anhaaruulsan
2021-06-14
Ямар дебилийг орой дээрээ залснаа ойлгоноо та нар
2021-06-14
Огцор:
ЗГ ажиллаж чадахгүй байна, барилгын жижүүр, сахиулаар ажиллаж байсан хүн ЕС ын ажил хийлгэж болдоггүй юм.
2021-06-14
Улс орныг ийм байдалд оруулсан Засгийн газар, ерөнхийлөгч хариуцлага хүлээж, ОГЦОР!
2021-06-14
ЗАСАГ ОГЦОР:
ЗАСАГ ОГЦОР
2021-06-14
Mongol:
Haldvar zamaa aldlaa emneleg achaallaa diilehgui bna olon ulsaas tuslamj guigaachee!!! Zasgiin gazar diilehguinee
2021-06-14
Зочин:
Одоо наадамаар баахан найрлана.Хөдөө сумдууд тэгш ойгоо тэмдэглэнэ гээд зар тараачихсан хандив цуглуулаад эхэлчихсэн байна.Хүн олноор цугларсан зохион байгуулалттай арга хэмжээнүүдээ цуцлаач ээ.Намар 8 сарын сүүл гэхэд халдвар аваагүй хүн олдохгүй бололтой.Халдвар хамгааллын дэглэм ярихаар зарим нэгэн оркууд сүржигнэлээ гээд тэнэж зугаалаад идэж уугаад л явж байна шүү дээ хүмүүсийн ухамсар дэндүү дорой байна аа.
2021-06-14
Enethegt amidardag yum shig shaah yum daa. Tend humuus amid uldeh temtsel dund baihad manaid tenegleliin ur dund haldvar nemegdej baina
2021-06-14
Зочин:
Харин наад оркуудаас чинь болж халдвар нэмэгдээд байгаа юм. Оркуудыг бүгдэнгийн маш хатуу чанга хөл хориогоор гэрт нь хориод вакцинжуулаачээ PCR шинжилгээ аваачээ гэж олон удаа хэлсэн дээ.
2021-06-14
Зочин:
Гадуур архи уусан маскгүй хүмүүс,автобусанд хүн цөөн ч зай барьдаггүй авгай хүүхнүүд, гадаа хүүхдийн баяр шиг л хүүхдүүд тоглоостой хэлээд шаардлага хүлээж авдаггүй дуулгаваргүй арчаагүй хэрүүлч хүмүүс ийм байж энэ өвчнөөс салах уу хувиа хичээсэн дээ ч биш эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж,энэ биеэ ч бодсондоо энэ халуунд маскаа зүүж,малгай, бээлий зүүж дэг журмаа сахих гэж хичээж явна яана даа гэж халаглаж сууна даанч дуулгаваргүй хүйтэн цэвдэг тэнэг хүмүүс юм даа хувь заяа нь мэдэг Бурхан минь энэ хүмүүст ухаарал хайрлаач
2021-06-14
Зочин:
Харин наад оркуудаас чинь болж халдвар нэмэгдээд байгаа юм. Оркуудыг бүгдэнгийн маш хатуу чанга хөл хориогоор гэрт нь хориод вакцинжуулаачээ PCR шинжилгээ аваачээ гэж олон удаа хэлсэн дээ.
Зочин:
Ёстой энэтхэгийн алдааг давтаж байна даа.
2021-06-14
aa:
talbaigaar duuren l maskaa dutuu zuusen huuhed hugshchuul buunuuruu yawj bsanshde sayhan
2021-06-14
Songuuli hiij boldog yumuu tegwel
2021-06-14
Olon huuhed gargaad medal avaad nair hiideg teneg yuma
2021-06-14
Songuuli hiij boldog yumuu tegwel
Зочин:
Буцах эзний гэж бөөрөнхийлээд байх хэрэггүй. Шууд л Баттулга гээд биччихээч дээ.
2021-06-14
Монгол:
Олон хүний бөөгнөрөл үүсгэсэн шагналын аадар, сонгууль монгууль өнгөрлөө. Одоо наадмаа нэг жил өнжчих!?!!!! МАН, Хүрэлсүхэд ард түмэн их итгэл найдвар хүлээлгэлээ. Ард түмнээ олноор нь өвчлүүлээд, алаад эхэлвэл ард түмэн хариугаа авчихаж дөнгөх л байх шүү!!! Олгой биш толгойтой гэдгээ МАН харуулах цаг боллоо!!!
2021-06-14
sputnik delhiin shildeg vaccine gej yamar chotgor n chinii chihend shigvneev.
2021-06-14
1. Хорио цээрээ нэн хурдан 28 хоногоор зарлах 2. Спутник болон бусад дэлхийн шилдэг вакциныг нэн яаралтай гэрээ, хэлэлцээ хийж Монголд оруулж ирэх, иргэдэд тарих 3. УОК, НОК-ийн бүрэлдэхүүнийг туршлагатай, чадварлага хүмүүсээр солих. Улс төрч Популистууд улсыг сүйрүүлж байна. 4. Иргэд гэрээсээ гарахгүй байх, ариун цэврийн бүх арга хэмжээг авах
2021-06-14
G
28xonog hatyy xorio togtoo eneolon dyraaraa ylsyyd daa tor tomor nvvr gargaj xariytslaga toots
sputnik delhiin shildeg vaccine gej yamar chotgor n chinii chihend shigvneev.
Одон медалиуд маш их халдвар тараагаад бгаа юм бишүү. Болсон болоогүй одонгийн найр энэ тэр... Энэ муухай жишгийг бид хэзээ болих вэ.
2021-06-14
aa:
talbaigaar duuren l maskaa dutuu zuusen huuhed hugshchuul buunuuruu yawj bsanshde sayhan
Er ni bl maniin 100 jiliin hural, songuuli 2 l ih gai bolson doo Ih l olon hunii amiar bayariin hural hiij Euuk bolloo ene hun
2021-06-14
Иргэн:
Төрийн ордон, талбайгаар нэг төмөр тэмдэг тарааж хэдэн зуу мянгаар нь цуглуулсан, сонгуулийн бөөгнөрөл гээд дээд дарга нарын л хийсэн үйлдэл ш дээ. Тэд халдвар тарна гэдгийг мэдэж л байсан.
2021-06-14
Uhna gedeg hunees garsan Hulhi Hulgaich Tanhai Balmad Hurelsuh-g odoo medseer baij hudaldagdaj shutej songochihood olon ium bitgii hutsaad bai tarhiny turaaluudaa amaa tat!!! Hurelsuh - g aluurchin gej heleheer boljee. Uhna gedeg yodor huur yamar aimaar lalar toruulsen ium be.
2021-06-14
regjiibuu:
2 honood 15 n bolno ,manai erdemten dovtoruud ene udur haldvar ers buurna gej baisan ,iim chadvartai erdemted manaihaas uur ulsadbaihguiee ,ed mani aj uildvar huduu aj ahuid orchin ueiin shinjleh uhaan tehnologiig shiideed odoo eruul mendiin salbart orj bn shuu, argagui l am erdemtdeer duursen uls ter delhii gedegt terguuleed bailgui yanavdee???
2021-06-14
Үнэн:
Голыг нь олоод хэллээ дээ!
2021-06-14
Halh:
songuuli hiisen ym chin naadamaa hiilgvi yadiin lalariin hoshnogo min ungursun jil ta muusain lalaruud ingej hutsaad vzegchgvi lalariin naadam bolson shvv
2021-06-14
үнэн:
Монголчууд: МАН-н улсын мөнгө хөрөнгө хувьдаа завьшиж,цавьчаа хийж,нүдэнд нь харагдсан бүх насны эмэгтэйчүүдийг хүчиндэхээс өөр юм хийж сураагүй баахан Төрөөс Төрсөн тэрбумтан дарга нараас болоод Дэлхийд Хамгийн Тэнэг Хүмүүс болж гайхагдаж байна даа
2021-06-14