ВИДЕО: АН-аас данс хаасан асуудлаар ШШГЕГ-т гомдол гаргажээ
2021-06-04

 

Ардчилсан намын дансыг хаасан асуудлаар мэдээлэл хийж байна.

 

АН-ын хуульч н.Батбаяр:

 

-Зургадугаар сарын 02-ноос эхлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Т.Гарьд Ардчилсан намын дансыг битүүмжлүүлэх тухай шийдвэр гаргасан. Үүнээс болж нэр дэвшигчийн сонгуулийн хандивын зардлын данс хаагдсан.  Хөдөө орон нутаг аймгуудад ухуулагчийн цалин, хэвлэл болон бусад зардлыг гаргах ямар ч боломжгүй болсон. Энэ нь сонгуулийн үйл ажиллагаанд санаатай саад учруулж байгаад үзэхэд хүргэсэн. Энэ тухай Т.Гарьд руу залгаж шийдвэрээ  цуцлахыг хүсэхэд үл тоож, “Төрийн байгууллагын нэрийн өмнөөс явуулж байна. Сонгуультай ямар ч хамаагүй. Сонгуулийн зардлын дансыг нээх боломжгүй” гэж мэдэгдэж байсан. Ингээд Хаан банк, Төрийн банк, Голомт банкуудын дансыг битүүмжилсэн.

 

Иймд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргаж байна. Мөн эрүүгийн хуульд зааснаар тухайн этгээдийг эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр  Тагнуулын ерөнхий газарт өргөдөл, гомдол хүргүүлж байгаа.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин