Агнуурын тэнгист загас агнуурын хөлөг онгоцыг саатуулсаны улмаас Япон улс ОХУ-д эсэргүүцэл илэрхийлжээ. Японы Засгийн газар нөхцөл байдлыг байж болшгүй хэрэг гэж үзэж байгаагаа тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като мэдэгдсэн байна.
"Японы хөлөг онгоц Оросын эдийн засгийн бүсэд агнуур хийж байсан гэж Оросын тал баталж байгаа. Харин Японы тал хөлөг онгоцыг Японы эдийн засгийн бүсэд агнуур хийсэн гэдэг байр суурин дээр бат зогсож байгаа юм. Оросын талын үйлдэл байж болшгүй гэж үзэж байгаа тул Москва, Южно-*Сахалинск, Токио дахь дипломат сувгаар дамжуулан эсэргүүцэл илэрхийлж байна" хэмээн Като мэдэгндсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.
Түүнчлэн Японы хөлөг онгоц болон загасчдыг нэн даруй суллахыг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна.
Оросын хилчид тавдугаар сарын сүүлээр хууль бус агнууртай холбоотойгоор Агнуурын тэнгисийн Оросын эдийн засгийн бүсэд Японы далбаатай "№172 Эйхо-мару" загас агнуурын онгоцыг саатуулсан юм. Тухайн үед онгоцны экипаж зогсох шаардлагыг биелүүлээгүй, оргон зайлахыг завдсан гэж Оросын хилийн алба мэдээлж байв.
Ийнхүү зугтахыг завдахдаа аюултай зайд эргэж, харуулын хөлөгтэй мөргөлдөх дөхсөн гэж Оросын хилчид өгүүлжээ. Зөрчлөөс сэргийлэх үүднээс хилчид сануулан буудсан байна. Онгоцноос амьд наймаалж, чанаж хөлдөөсөн наймаалж, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж олджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |