АНУ-ын НАСА агентлаг Сугар гарагийг судлах ажлаа сэргээхээр төлөвлөж байгаа талаар тус агентлагийн шинэ тэргүүн Билл Нельсон мэдэгджээ.
"Бид шинэ зорилтуудад бэлтгэж байгаагаа дуулгахад таатай байна. Энэ зорилтуудыг хэрэгжүүлснээр бид 30 гаруй жил судлаагүй орхисон ертөнцийг дахин судлах боломжийг эрдэмтдэд олгох юм" хэмээн Нельсон мэдэгджээ.
НАСА-ийн нарны системийг судлах "Дисковери " хөтөлбөрийн хүрээнд Сугар гарагийн агаар мандлыг судлан, энэ гарагийн гадаргуу дээр хэзээ нэгэнх цагт далай тэнгис байсан эсэхийг тодорхойлж, гарагийн геологийн зураглалыг гаргах аж. Эдгээр ажлуудыг Davinchi+ станц болон Veritas тойрог замын хиймэл дагуул гүйцэтгэх юм байна.
АНУ хамгийн сүүлд 1990 онд Сугар гараг руу Магеллан станц хөөргөж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |