АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоц Лас-Вегас хотын ойролцоо сүйрсэн талаар агаарын баазын цахим хуудас дээр мэдээлжээ.
"Агаарын цэргийн хүчний Нелис баазаас хөөрсөн дэд гүйцэтгэгчийн удирдлагатай онгоц тавдугаар сарын 24-ний өдрийн 14:30 минут орчимд баазын өмнөд хилээс гарч сүйрсэн" хэмээн мэдэгдэлд өгүүлсэн байна. Энэ сүйрлийн улмаас нисэгч амиа алдсан бөгөөд тэрбээр Draken компанийн нисэгч аж. Онгоцонд түүнээс өөр хүн байгаагүй гэнэ.
ВВС агентлагийн мэдээлснээр, осол болсон газарт холбооны болон орон нутгийн шуурхай албаныхан ажиллаж байгаа гэнэ. Осолдсон онгоц нь Францын Dassault Aviation компанийн үйлдвэрлэсэн Mirage F-1 онгоц байсан гэж АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |