Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ҮГ
2021-05-24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль эхэллээ. Сонгуулийн ерөнхий хорооноос гурван нэр дэвшигчид үнэмлэх гардуулснаар сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Үнэмлэх гардуулсны дараа нэр дэвшигчид ард түмэндээ хандан үг хэлэв. Тэдний үгийг багцлан хүргэж байна.

 

МАН-ын уриа: Баялагтаа эзэн Монгол

 

Нэр дэвшигч У.Хүрэлсүх:  Ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаална

 

 

Надад асар их хариуцлага үүрүүлж, итгэл хүлээлгэсэн журмын нөхдөдөө чинь сэтгэлээсээ талархал илэрхийлье. Ерөнхийлөгчийн сонгууль бол зөвхөн монголчууд төдийгүй дэлхий анхаарч, ажиглаж байгаа. Энэ бол улс төрийн намын сонгууль биш Монгол Улсын төрийн тэргүүний сонгууль. Тийм учраас ил тод, хуулийн хүрээнд явуулах шаардлагатай. Сонгуульд өрсөлдөх гэж байгаа болон кампанит ажилд оролцож байгаа хүмүүст шударга өрсөлдье гэж уриалж байна. Сонгуулийн зардлыг хэмнэж, хямд зардлаар амжилттай явуулах дээр анхаарч ажиллах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн байдаг. Хэрвээ би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол:

-Нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, эрхзүйн орчныг шинэчлэхэд анхаарна. Хууль бус, ёс бус үйл ажиллагааг таслан зогсооход анхаарч, хууль хяналтын байгууллага, шүүх, прокурорын ажиллах орчныг бий болгоход анхаарна. Хүн засагладаггүй, хууль засагладаг болгоход анхаарна.

-Парламентын засаглалыг бэхжүүлэхэд анхаарч ажиллана. 

-Ард түмний үндэсний эв нэгдэл чухал. Ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөгций мэт хайрлан хамгаалах болно. 

-Байгалийн баялагтаа эзэн монголчууд байх ёстой. Ард иргэддээ байгалийн баялгийн тэгш хуваарилалтыг бий болно. 

-Гадаад улс орноо төлөөлөх нь Төрийн тэргүүний гол асуудал байдаг. Гадаад харилцаандаа анхаарч ажиллана. 

-Хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг бий болгоно. 

 

АН-ын уриа: Дарангуйлалгүй Монгол-Ардчилсан Монгол

 

Нэр дэвшигч С.Эрдэнэ: СЕХ хууль дээдлэх зарчмаа шударгаар хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хариуцлагатайгаар хэлье

 

 

Энэ удаад туйлын хариуцлага сонгууль болж байна. СЕХ туйлын хариуцлагатай хандана гэж бодож байна. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдэж, иргэд сонгогчдын онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй мэдээллийг гаргаж тавьж байгаа. Энэ асуудалд СЕХ хариуцлагатай хандана гэдэгт эргэлзэхгүй байна. Гэм буруутай этгээдэд хариуцлага тооцохоос нааш Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь зүйтэй юу гэдэг асуудал дэвшүүлсэн. 

 

АН-аас үүрэг хариуцлага хүлээж байгаа хүний хувьд тэдний итгэл, найдварыг хүндэтгэж, Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааг хүндэтгэж, оролцох эрхээсээ татгалзахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. СЕХ хууль дээдлэх зарчмаа шударгаар хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хариуцлагатайгаар хэлье. Аль нэг улс төрийн нам, эрх мэдэлтний нөлөөнд автах биш хууль дээдлэх зарчмаа барьж ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

 

"Зөв хүн-электорат" эвслийн уриа: Монголчууд чадна

 

Нэр дэвшигч Д.Энхбат: Бидний зорилт нэг намын төлөө бус нийт монголчуудын төлөө

 

 

Монгол Улсынхаа иргэн бүрийг улс эх орныхоо хөгжилд идэвхтэй оролцуулахын төлөө зүтгэх болно. Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Бид 30 жилийг ардаа үлдээлээ. Дараагийн 30 жилд бид улс орноо яаж хөгжүүлж, ирээдүй үр хүүхдэдээ юу үлдээх вэ. Шинэ үедээ мэдлэг, чадвар, технологи эзэмшүүлэн үлдээхийн төлөө ажиллах болж байна.

 

Монголын төрийн гадаад, тулгуур бодлогыг залгамжлан зүтгэх болно. Бид энэ сонгуульд аль болох олон хүнд хүрч ажиллах болно. Монголчууд шинэ зам, шинэ мөрөөдлөөр явахын төлөө зүтгэж байгаа гэдэгт итгэж байна. Тиймээс нам бус миний биеийг нэр дэвшүүлсэн. Нам бус, нас хүйс үл харгалзан, Монголын хамгийн чадвартай хүмүүсийг бүрдүүлсэн багийг байгуулах болно. Монголын залуус, инженерүүд чадна. Бидний зорилт нэг намын төлөө бус нийт монголчуудын төлөө байгаа. Бид хичээж чадах болно. 

 

Shuud.mn
Сонин хачин
АРД:
ЗА ДА ЭНЭ ЮУ Л БОЛ ТЭРНИЙ ОРОНД СҮ.БАТБОЛД ГЭДЭГ ХҮНИЙГ НҮДНИЙ ЦӨЦГИЙ МЭТ ХАМГААЛАНА ГЭВЭЛ ТЭР ҮНЭН БАЙЖ МАГАДГҮЙ ШҮҮ ЭНЭНИЙГ ЗАСАГ БАРЬЖ БАЙХАД АРД ТҮМНИЙ АМЬЖИРГАА ДЭЭШИЛСЭН ЮМ Л АЛГА БАЙСАН ОДОО БҮР Ч ЮМНЫ ҮНЭ ХЭД ДАХИН ОРООД ЦАЛИН ТЭТГЭВЭРИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ХЭД ДАХИН ДОРДСОН НЬ ҮНЭН Ш ДЭЭ...
2021-05-25
Д.ЭНХБАТ НЬ ДЭЭР:
Д.ЭНХБАТ НЬ ДЭЭР. 4 30 - Д ЖИЛИЙН ДАРАА ЯЛАЖ ШИНЭ ХҮНИЙ ҮГ СОНСОЁ ДОО. ХАА САЙГҮЙ ӨӨРЧЛӨГДМӨӨР Л БАЙНА ШТ. УЛС ТӨР, НИЙГЭМ, ХҮМҮҮС ГЭЭД
2021-05-25
irgen:
enhbat gyai ta yls tur niigemd yamar ch hulgui gargui,zuvhun uuriiguu l borlyylagch baij bitgii jujigleed yadarsan engiin ardiig hyyyrch melheed bai l da,bi chadahgui bolomjgui geed unenee shyydhan helchih zorigzurh setgel alga y
2021-05-24
naiz ohin chini songino hairhand ch suraggui baisan. soliorohoo boli
2021-05-24
Zochin:
Ard tumnii ev negdliig hangaj chadah hun ni Hurelsuh l baih shiv dee daisagnuulaad baihgui
2021-05-24
хуцмал вэ Хадгаламж банкны мөнгөөр хэн тоглосон юм хэн хэнийг түгжилдэв дараань бөөлжсөн бөөлжисөө ДОлоосон ийм новш шүү дээ
2021-05-24
Энэ шатар гурван цэргийн оронд Ганбууш аниа хол хаяна Ухаан санаа улс ороноо гэсэн сэтгэлээр Ганбууш аниа тасархай түрүүлнэ
2021-05-24
naiz ohin chini songino hairhand ch suraggui baisan. soliorohoo boli
Энэ шатар гурван цэргийн оронд Ганбууш аниа хол хаяна Ухаан санаа улс ороноо гэсэн сэтгэлээр Ганбууш аниа тасархай түрүүлнэ
2021-05-24
Ene 2 khul deeree yavdag melkhii bish bol khench yakhav
2021-05-24
зочин:
С.ЭРДЭНЭ БӨӨН ӨС ХОНЗОН, ЗОРИЛГОО МАРТААД НААСАН. "ХҮЧ ТЭНЦВЭРГҮЙ ТУЛААН" ХААНА, ХЭНТЭЙ ТУЛАЛДАХ ГЭЭД БАЙГААН
2021-05-24
зочин:
ёстой ёстой
2021-05-24
зочин:
НАМ ЯРЬДАГ, НАМЫН ТУЛААН ЯРЬДАГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АРД ТҮМНЭЭ ЯРЬДАГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН НЬ ДЭЭРЭЭ
2021-05-24
Энэ 3 гурвуулаа тэнцээсэй. З сайн хүмүүс байна ш дээ
2021-05-24
зочин:
АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бол луйварчин гэдгийг Монголчууд бүгдээрээ мэднэ. Харин ХҮН-ээс нэр дэвшигч Энхбат бол гадаадын эдийн засгийн алуурчдын далд гар хөл гэдгийг Монголчууд тэр бүр мэдэхгүй. Энхбатаас болгоомжлогтун. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх бол гадаад, дотоодын эдийн засгийн алуурчидад алдагдсан Эрдэнэт үйлдвэр, Тавантолгойн орд, Салхитын орд, Монголросцветмет нэгдлийн лицензтэй ордууд (Асгатын мөнгөнөий орд, Бор-Өндөрийн хайлуур жоншны орд, Заамрын алтны орд зэрэг)-ыг монголын жирийн ард түмэнд буцаан эргүүлэн авч өгсөн, хэн ч маргашгүй, түүхэн гавъяатай хүн. Одоо ард түмний байгалийн баялагийг, ард түмний улсын үйлдвэрүүдийг дээрэмдэн, луйвардан авдаг, гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид, тэдний гар хөл бологч АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн талынхан, Энхбатыг нэр дэвшүүлэгч, гадаадын банкны луйварын сүлжээтэй холбоотой УИХ-ын гишүүн Доржхандын талынхан цогтой эх оронч У.Хүрэлсүх ерөнхийлөгчөөр сонгогдчихах вий гэсэндээ айн дагжин чичирч байна. Цогтой эх оронч У.Хүрэлсүх энэ сонгуульд ялах болтугай. Хурай, хурай, хурай!!!
2021-05-24
хуцмал вэ Хадгаламж банкны мөнгөөр хэн тоглосон юм хэн хэнийг түгжилдэв дараань бөөлжсөн бөөлжисөө ДОлоосон ийм новш шүү дээ
зочин:
ёстой ёстой