Гүзээлзгэнэ жимсийг өлөн ходоодтой үедээ идэх хэрэггүй гэж Оросын хоол судлаач эмч зөвлөснийг РИА Новости дамжуулээ.
Эмчийн анхааруулснаар, ялангуяа ходоод гэдэсний замын эмгэгтэй хүмүүст гүзээлзгэнэ хүнсний харшил үүсгэж болзошгүй гэнэ. Түүнчлэн гүзээлзгэнэ идсэний улмаас анафилактик шок ч үүсгэж болзошгүй байдаг аж. Анафилактикийн шоконд орох үед арьс гэнэт маш ихээр загатнан, амьсгаа боогдож артерийн даралт огцом буурч цочролд ордог, түүнчлэн судасны лугшилт маш сул болж, царай цонхийх хvйтэн хөлс асгарах шинж тэмдэг илэрдэг юм. Ингэж шоконд орсон үед заримдаа уушги болон тархинд хаван vvсч vхэх аюлтай байдаг.
"Тиймээс гүзээлзгэнийг хөхүүл эсвэл жирэмсэн эхчүүд идэх хэрэггүй. Хүүхдэд харшил үүсгэх эрсдэлтэй байдаг. Түүнчлэн нэг нас хүртэлх насны хүүхдүүдэд гүзээлзгэнэ өгөх хэрэггүй" хэмээн мэргэжилтэн онцолжээ.
Түүнчлэн, гүзээлзгэнэд шавелийн хүчил агуулагддаг тул ходоодны үрэвсэл, ходоодны шархтай хүмүүс гүзээлзгэнэ идэх нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөө учруулж болзошгүй гэнэ. Мөн өлсгөлөн үедээ энэ жимсийг идэх хэрэггүй, харин хоолны дараахан амттан болгон идсэн нь дээр гэж мэргэжилтэн зөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |