Бидний амьдралд нөлөөлсөөр буй эртний 5 байгууламж
2021-05-22

Грекчүүд ус дамжуулах хоолойг манай эриний 19 дүгээр зуунд ашиглаж байсан бол Вавилонд ус зайлуулах сувгийн талаар мянган жилийн өмнө ч мэддэг байжээ. Өнө эртэд баригдсан ч өнөө хэр хот, архитектурын дүр төрхөд нөлөөлсөөр буй зургаан байгууламжийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

 

1. Эртний Египет ба цац суваргууд

 МЭӨ 2580-2560 он орчимд баригдсан Египетийн цац суваргуудын дүр төрхийг өнөөдөр ч орчин үеийн барилгад архитекторууд ашигласаар байна. 

 

Өдгөө зөвхөн Египетэд төдийгүй өөр газруудад ч цац суваргууд бий. АНУ-д Агуу Америкийн цац суварга буюу Пирамид-арена байх бөгөөд энэ нь Мемфис хотын барилга юм. Анхлан спортын байгууламж байсан ч одоо худалдааны төвийн зориулалтаар энэ барилгыг ашиглаж байгаа юм.

АНУ-ын Мемфис хот дахь Пирамид-Арена

 

Лас-Вегас ч өөрийн гэсэн цац суваргатай. Энэ хотод байх зочид буудал, казино бүхий "Луксор" барилга цац суварга хэлбэрээр баригджээ. Түүнчлэн Парисын Лувр, Японы Элсний музей зэрэг цац суварга хэлбэрээр баригдсан олон алдартай барилга бий.

 

2. Ромын зам

"Бүх зам Ром руу хөтөлдөг" гэх үг бий. Мэдээж бүх зам энэ хот руу хөтлөхгүй ч ромчууд замын талаарх мэдлэг нэн зузаантай байжээ. Ромын эзэнт гүрэн бүрэлдэн тогтох хүртэл хот хооронд зорчих хялбар арга байсангүй. Үр дүнтэй тээврийн систем, суурин газруудын хооронд худалдааны замыг байгуулах нь хичнээн чухал болохыг ромчууд ойлгосон байна. Инэгээд тохиромжтой, бат бөх замууд барих ажлыг эхлүүлжээ. 

 

Замын чиглэлийг тодорхойлохын тулд ромчууд урьдчилсан танадалт хийж, саад тогтороос зайлсхийн, аль болох шулуун замууд байгуулахаар чармайж байж. Замуудыг сууриар бэхжүүлж, дээгүүр нь цэрэг эсвэл хөсөг тэргүүд явахад эвдрэхгүй байлгахын тулд чулуу давхарлан зам барьдаг байжээ.

МЭӨ IV зуунд ашиглагдаж байсан энэ арга одоо ч хоцрогдоогүй хэвээр. Европ, Хойд Африк, Ойрх Дорнодод ромчуудын тавьсан замууд өнөө хэр нь олон улсын тээврийн дэд бүтцийн нэг хэсэг хэвээр байна.

 

3. Вавилоны ариутгах татуургын хоолой

Парист анхны ариутгах татуургын хоолой 1850 онд баригджээ. Үүнийг барон Осман болон инженер Эжен Бельгран нарын төслөөр байгуулсан байна. Лондон хот 1866 он хүртэл ийм хоолойгүй байв.

 

Харин вавилончууд МЭӨ 4000 он орчимд л хаягдал усаа хэрхэн зохицуулахаа мэддэг байжээ. Эртний Вавилон нь хүмүүс шавраар хоолой хийж, орон сууцнуудаас хаягдал усыг зайлуулж сурсан анхны хотод тооцогддог.

 

4. Эртний Грекийн ус дамжуулах хоолой

Ус дамжуулах хоолойг анхлан грекчүүд зохион бүтээжээ. Энэ хоолой анх Микений соёл иргэншлийн үед Крит арал дээр үүссэн байна. Эртний Критийн нийслэл болох Кносс дахь ордонд цэвэр ус дамжуулах, хаягдал ус зайлуулах нарийн системийг бүтээжээ. Критийн оршин суугчид газар доогуур хоолой тавьж ч сурсан байсан гэнэ. 

 

Крит хотод халаалтын систем, хамгийн эртний, усыг нь татдаг жорлон ашиглагддаг байсан бөгөөд энэ бүхэн нь МЭӨ 18 дугаар зуунд л бүтээгдсэн гэдгээрээ гайхалтай.

 

5. Эртний Ромын архитектур 

"Ромыг нэг л өдөр босгочихоогүй" гэх хэлц бий. Энэхүү соёл иргэншлийн архитектурын нөлөө хэдэн зуунаар үргэлжилж, урьдын адил дэлхий даяар ул мөрөө үлдээсээр байна.

 

Наполеон XIX зуунд эзэнт гүрнээ босгохдоо Парис хотноо Ромоос зээлдсэн хэд хэдэн барилгыг барьж босгохыг тушаасан байна. Ингээд Ёслолын арк, Вандомын талбайн цогцолбор зэрэг Ром хэв маягийн барилгууд босчээ. АНУ-д ч Ромын архитектурын соёлын ул мөр бий. Вашингтон дахь Цагаан ордны багана, аркууд Ром хэв маягаар хийгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин