Палестин 10 хоногийн дотор 4070 пуужин Израиль руу харважээ

Палестины хэт даврагчид Газын зурвасаас тавдугаар сарын 10-наас эхлэн нийтдээ 4070 пуужинг Израилийн хотууд руу харваснаас 610 пуужин Газын зурваст унаж, 90 хувийг нь амдан устгасан гэж Израилийн армийн хэвлэлийн алба мэдээлжээ.
"Ханын харуулууд" ажиллагаа эхэлснээс хойш Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэр рүү нийтдээ 4070 пуужин харваснаас 610 нь Газын зурваст унасан. Агаараас эсэргүүцэн хамгаалах систем нийт пуужингуудын 90 орчим хувийг нь амдан устгасан" хэмээн Израилийн армийн мэдэгдэлд өгүүлжээ.
Газын зурвас дахь Палестины хэт даврагч бүлэглэлүүд болон Израилийн арми тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн харилцан цохилт өгсөөр байгаа юм. Дорнод Иерусалимд амьдрах араб гэр бүлүүдээс байшинг хураах Израилийн шүүхийн шийдвэр гарсаны дараа хоёр талын иргэдийн хооронд маргаан, сөргөлдөөн үүсч, улмаар Аль-Акса сүмийн ойролцоо эмх замбараагүй байдал дэгдсэний дараа Палестин анхлан пуужин харваж байлаа. Палестины Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, энэ хугацаанд Газын зурваст амиа алдсан хүний тоо 250 болсноос 60 нь хүүхэд, 30 гаруй эмэгтэй байжээ. Израилийн талаас 12 хүн амиа алдсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ