Биткоины ханш дахин 10 хувиар уналаа
2021-05-19

Энэ мэдээлэл гарахаас өмнө, биткоины ханш 30-38 ам.долларт хүрнэ, эсвэл 100 мянган доллар хүртэл ханш нь өснө гэж шинжээчид мэдээлж байлаа. Харин тэдний таагүй таамаглал ийнхүү биеллээ олжээ. Биткоины үнэ 10,42 хувиар буурч 40,5 мянган долларын төвшинд хүрсэн талаар CoinDesk тавдугаар сарын 19-ний өглөө мэдээлжээ. Улмаар, Улаанбаатарын цагаар 12:15 цагийн байдлаар энэ цахим валютын ханш 40,4 мянган ам.долларын төвшинд хүрч 10,55 хувиар буурчээ.

 

 

Энэ мэдээлэл гарахаас өмнө, биткоины ханш 30-38 ам.долларт хүрнэ, эсвэл 100 мянган доллар хүртэл ханш нь өснө гэж шинжээчид мэдээлж байлаа. Харин тэдний таагүй таамаглал ийнхүү биеллээ олжээ.

 

Тесла компани автомашинаа биткоиноор худалдахгүй гэсэн Илон Маскийн мэдэгдэл биткоины ханш унах гол шалтгаануудын нэг гэж Exante хөрөнгө оруулалтын компанийн ахлах стратегич Янис Кивкулис үзэж байгаа юм. Түүнчлэн Binance биржийг Америкийн эрх баригчид шалгаж эхэлсэн нь биткоины ханшид нөлөөлсөн гэж Broker компанийн цахим брокерын хэлтсийн удирдагч Юрий Мазур мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, Тесла компани экологид хор нөлөөтэй улмаас цахим мөнгө ашиглан автомашинуудаа зарахаас татгалзана гэж Илон Маск тавдугаар сарын 13-ны өдөр мэдэгдэж байлаа. Түүнчлэн эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийн тусламжтайгаар энэ цахим мөнгийг олборлодог болохоос нааш өөрсдийн биткоиныг зарахгүй гэж онцолж байв. Илон Маскийн энэ мэдэгдлийн дараа биткоины ханш Binance криптобирж дээр 17 хувиар унаж, 46 мянган ам.долларт хүрч байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин