Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль 2021 оны 6-р сарын 9-ны өдөр болно. Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүнд нэр дэвшигчдийг санал хураахаас 40 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар эрх баригч Монгол Ардын нам Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхий сайд асан Ухнаагийн Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлжээ. Тэрбээр 2017 оны 10-р сараас эхлэн энэ оны 1-р сарын 21-ний өдөр хүртэл Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан юм.
Коронавирусын халдвартай, дөнгөж төрсөн эхийг ХӨСҮТ рүү хүргэхдээ дүн өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй, гэрийн шаахайтай нь авж явсан бичлэг олон нийтийн сүлжээнд тарж, олон нийтийн зүгээс эрх баригчдад хариуцлага тооцохыг шаардан бухимдал үүсэн жагсаал болсон тул тэрээр өөрийн хүсэлтээр огцорсон юм.
2017 онд У.Хүрэлсүх УИХ-аас үнэмлэхүй олонхийн саналаар дэмжигдэн, хууль тогтоогчдын хамгийн бага “эсрэг” саналаар Ерөнхий сайдаар сонгогдож байсан юм, гэвч дээрхи асуудлаас болж албан тушаалаасаа огцорсон. МАН нь УИХ-ын 76 суудлаас 64 суудлыг эзэмшиж байгаа бөгөөд У.Хүрэлсүх нь эрх баригч намын дарга бөгөөд өмнө нь 4 удаа дараалан сонгогдсон УИХ-ын гишүүн юм.
У.Хүрэлсүх нь намынхаа үнэнч, тууштай гишүүн юм. Тэрбээр намынхаа олон мянган гишүүдээс ялгаатай нь зах зээлийн өөрчлөлтийн хэцүү үед намаа орхиогүй, мөн эрх баригчид 1990 онд цэргүүдийг улс төрийн намуудад элсэхийг хориглосны дараа У.Хүрэлсүх нь Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчийн ажлаа сайн дураараа хүлээлгэн өгж байсан. Өнгөрсөн хугацаанд болсон олон зүйлүүдээс харахад У.Хүрэлсүх нь ОХУ-тай ойртох, Монгол улс Евро-Азийн эдийн засгийн холбоо, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхийг тууштай дэмжиж байгаа ажиглагдаж байна.
У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн чухал асуудлуудын нэг бол Монгол улсын тээврийн дэд бүтцийг сайжруулах, түүнчлэн говийн бүсийг хөгжүүлэх, төслийг эхлүүлэх явдал байсан юм. Говийн бүсэд Тавантолгойн нүүрсний орд ажиллаж байна, зэс хайлуулах үйлдвэр аль хэдийн ажиллаж эхэлсэн, дулааны цахилгаан станц барьсан цаашид нефть боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ энэ бүх төслүүд нь дотоодын тээврийн хөгжлөөс шууд хамаарна. Энэ нь төмөр зам юм.
Төмөр зам нь ачаа тээврийн 80%, зорчигч тээврийн 30% -ийг эзэлдэг. Монгол улсын хойд хилээс урд хил рүү явсан төмөр зам байдаг ба мөн ойролцоо очдог нэг төмөр зам бий. Эдгээр төмөр замууд хоорондоо бараг зэрэгцэн оршдог.
Нэг нь Монгол улсын хойд хил Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотоор дамжин нүүрс, зэсийн хүдэр, газрын тос, байгалийн хийн ордуудтай, зөвхөн орон нутгийн нүүрсээр тэжээгддэг дулааны цахилгаан станцтай, аж үйлдвэрийн төвтэй говийн цөлөөр дамжин өнгөрж урд хил хүртэл үргэлжилдэг юм.
Хоёр дахь нь зүүн талаар тавигдсан бөгөөд Чита хотыг Дорнод аймгийн Чойболсан хоттой холбодог төмөр зам юм. Энэ төмөр замыг Хятад руу өргөтгөхөөр төлөвлөж байна. Хоёр төмөр зам нь хоёулаа Транссибын салбар зам бөгөөд өргөн царигтай замууд юм. Төмөр замын зөрлөгүүдийг эс тооцвол Монгол оны төмөр зам нэг замтай байдаг. Тэд ОХУ, Хятадад хоёр чиглэлд өргөжин тэлдэг. Үүний түүхэн тайлбар бий.
Монголын төмөр замыг 1939 оноос ЗХУ-ын тусламжтайгаар барьж эхэлэн аугаа их эх орны дайны үед ажлыг түр хугацаагаар зогсоод, 1949 онд төмөр зам ашиглалтанд орж анхны галт тэргийг явуулж эхэлсэн байна. Уг замыг анх олон замтай байхаар төлөвлөж байсан боловч ЗСБНХУ, БНХАУ-ын харилцаа муудсан учраас Монголын төмөр замын хүчин чадлыг өргөтгөлгүй орхисон юм.
Дашрамд дурьдахад, Зөвлөлт засгийн үед Монголын төмөр замын тээвэр нь ЗХУ-ын Төмөр замын яамны мэдэлд байсан бол сүүлд бага зэрэг өөрчлөгдөн, Монгол улсын хоёр төмөр замын салбарыг нэгтгэсэн Улаанбаатар төмөр зам хувьцаат компани нь байгуулан Орос, Монголын хамтарсан үйлдвэр болсон юм. Оросын төмөр зам нь ихэнх хөрөнгийг эзэмшдэг.
Монгол улсын төмөр замын хүчин чадлыг өргөтгөх, Хятадын хил орчимын Борзан өртөө, Чойболсангийн барилгын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа нь дээд түвшний гурван талт хэлэлцээний чухал сэдэв болоод байна.
Монгол улсад Ардчилсан нам төр барьж байх үед Оросын төмөр замыг шахах төлөвлөгөөтэй байв. Тухайн үеийн эрх баригчид төмөр замын дотоод сүлжээг өргөжүүлэхийг хүсч, барууны хөрөнгө оруулагчдидтай холбогдож байсан ч авлигын асуудлаас болж энэ төсөл нь бүтэлгүйтсэн юм. Төмөр замын ажлын хүрээнд гадаадаас авсан санхүүжилт, төсвийн мөнгөнүүд алга болсон юм. Энэхүү төмөр замын дуулиан нь Монгол Ардын Нам улс төрийн тавцанд эргэн ирэх нэг том шалтгаан болсон юм.
Дашрамд дуулгахад, У.Хүрэлсүхийн одоогийн сонгуулийн гол өрсөлдөгч нь одоогийн ерөнхийлөгч Х.Баттулга байсан юм. Х.Баттулга нь өмнө нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайдаар ажиллаж байсан юм. Х.Баттулга сайдаар ажиллаж байх үедээ дээр дурдсан Тавантолгойн нүүрсний ордоос ОХУ-ын хил хүртэл мянга гаруй км урт төмөр зам барих төслийг боловсруулж байжээ.
Төслийн нийт өртөг нь 5 тэрбум 200 сая ам.доллар байхаар тооцсон байдаг. Компанийн 49 хүртэлх хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулахаар зохицуулсан байсан. Гэхдээ тухайн үеийн сайд буюу одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нь албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдсан. Шалтгаан нь төмөр зам барих эрхийг нь гадаадын хөрөнгө оруулагчид тендергүйгээр өгсөн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн байдаг.
Улсын хөрөнгийг шамшигдуулсан, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг нь шүүхэд очоод шийдэгдээгүй ба Х.Баттулга нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэй байв. Дараа нь тэрбээр "төмөр замын төсөл" -ийг улс төрийн өрсөлдөгчид нь өөрийх нь эсрэг ашиглаж байна гэж хэлсэн байдаг.
Таван тэрбум гаруй доллар завшсан гэж сэжиглэгдэж байсан Х.Баттулга нь 4 жилийн өмнө Монгол Улсын Ардчилсан намын их хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ авж, нэр дэвшиж байжээ. Монголын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн хоёр шатны сонгууль болж МАН-аас нэр дэвшигч М.Энхболдоос 9.4% -ийн саналын зөрүүтэйгээр Х.Баттулга нь Монгол улсын Ерөнхийлөгч болж байв.
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч дахин хүчээ сорих сонирхолтой байсан. Гэхдээ дээр дурьдсан зүйлүүдээс харахад түүний рейтинг өмнөх удаагийнх шиг өндөр биш байгаа нь харагдаж байна.
Б.Сугар
Уншиж байна |