Эрүүл мэндийн салбар чинь ачааллаа дийлэхгүй байна, сайд нараа
2021-04-08
Гэрэл зургийг MPA.mn 

 

Манай улсад халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна. Тухайлбал, өчигдөр 575 хүний шинжилгээнд коронавирус илэрч, манай улсын нийт батлагдсан тохиолдол 12226, нас баралт 17  болсон. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн салбарын эмч ажилчид ачааллаа дийлэхгүй байгаа. Арга ядахдаа аймаг бүрээс шуурхай арга хэмжээний багийг дайчлан авч ажиллуулж байна. Гэтэл орон нутагт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэж, эмч нараа эргүүлэн татах асуудал яригдаж эхэлсэн. Тиймээс ЭМЯ-наас хатуу  хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт танилцуулсан. Уг саналыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Гэсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй төдийгүй нөхцөл байдлыг дахин судлаад хэлэлцэнэ хэмээж УОК дахин хуралдахаар болсон. 

 

ЭМЯ-наас өдөр бүрийн хэвлэлийн хурлаараа дамжуулж  хэрэв хөл хорио тогтоохгүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдсээр байх төдийгүй, энэ хэмжээгээрээ нас баралт нэмэгдэнэ хэмээн анхааруулж байгаа.

 

Гэтэл Засаг, төрөөс ямар нэгэн тодорхой шийдвэр гаргахгүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэнд олон нийт бухимдаж, шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс ч цахим сүлжээнд ийн бичсэн байлаа. 

 

УОК,НОК хуралдаан:

УОК: Хорих уу яах уу?

НОК: Харин яах уу?

УОК: Харин ээ яах уу?

НОК: Харин ээ!

УОК: Цаад цахим орчинд  чинь иргэд юу гэж байна, ууртай байна  уу?

НОК: Ууртай байна,  Идэх хоолгүй гээд байна

УОК: Хоривол  мөнгө нэхнэ дээ.

НОК: Харин тийм хоривол мөнгө өгөөд хориорой гээд байна.

УОК: Түр азнаж бай. дахиж бодъё. тэдэнд өгөх мөнгө алга...

 

Тэгвэл өчигдөр орой Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах мэдэгдлийг хийлээ.

 

Тэрбээр, “Засгийн газар, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Засгийн газраас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Гэвч  Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт  эрчимтэй нэмэгдэж байгаа энэ нь хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж , тархалтыг хумих шаардлага үүсч байна. Улс орны минь эрхэм баялаг нь эрүүл мэнд. Вакцинаа тариулсан та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье.” гэсэн байв. Үүгээрээ хөл хорио тогтооно гэдгээ мэдэгдэж, бэлтгэлтэй байхыг сануулж буй мэт.

 

Тиймээс иргэд хөл хорио хэзээнээс тогтоох, иргэдийн эдийн засгийг дэмжсэн ямар шийдэл гаргах бол гэсэн хүлээлттэй байна.  Хурдан шийдэл олж, шийдвэр гаргахгүй бол эрүүл мэндийн салбар чинь элгээрээ хэвтэж байна,  сайд нараа...  

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эмч нараа хашрааж гүйцлээ. Тэдний цалинг нэмэх хэрэгтэй. Мөн төр нь энэ гоц халдварт өвчний үед /гамшгийн үед/ хорио тогтоож, ажлыг зохицуулах чухал үүрэгтэй баймаар юм.
2021-04-08
Удахгүй бүх салбар ...
2021-04-08
Xamgiin muu bvtexgvi UOK
2021-04-08
Иргэн.:
Би ламыг надтай гэрлэе гээд гуйхад нь зөвшөөрөөгүй юм.
2021-04-08
Зочин:
Ард түмнийхээ эрүүл мэндийг бодож асуудлыг шийдэж чадахгүй бол Энэ засгийн газар огцрох хэрэгтэй.Эмнэлгийн ажилтнууд чинь сөхөрлөө. Сайд нараа!!!!!!
2021-04-08
YYYY:
Ямарч байсан ХӨЛ ХОРИОГ ямар нэг хугацаагаар хатуу тогтоож энэ халдвар тархалтын эрчимийг бууруулах шаардлагатай.Тэгэхгүй бол халдвар өргөн тархаж өвчтөн хүндэрч нас баралт их болно.Вакцин хийлээч халдварын тархалтыг гүйцэж хамгаалалт болж чадахгүй.3 сард хорьсон бол өнөөдөр амьсгаа авах зайтай үлдэх байсан.15 хоног хязгаарлахад хамгийн багадаа 5-8 мянган хүнийг хамгаална.Шинжлэх ухааныг Захиргааны шийдвэрийн үндэс болж чадвал тэр.Хийрхэл хөөрлийг дагавал сайн зүйлд хүрэхгүй.
2021-04-08
иргэн:
Ямарч байсан ХӨЛ ХОРИОГ ямар нэг хугацаагаар хатуу тогтоож энэ халдвар тархалтын эрчимийг бууруулах шаардлагатай.Тэгэхгүй бол халдвар өргөн тархаж өвчтөн хүндэрч нас баралт их болно.Вакцин хийлээч халдварын тархалтыг гүйцэж хамгаалалт болж чадахгүй.3 сард хорьсон бол өнөөдөр амьсгаа авах зайтай үлдэх байсан.15 хоног хязгаарлахад хамгийн багадаа 5-8 мянган хүнийг хамгаална.Шинжлэх ухааныг Захиргааны шийдвэрийн үндэс болж чадвал тэр.Хийрхэл хөөрлийг дагавал сайн зүйлд хүрэхгүй.
2021-04-08