Багш нарын үр дүнгийн урамшууллыг олгоно
2021-03-24

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар ЕБС-ийн багш нарт үр дүнгийн урамшууллыг олгохоор болжээ.

 

Коронавирус цар тахлын үед танхимын сургалтыг теле, цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан багш, ажилтны улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг журамд заасны дагуу олгох ажлыг аймаг, нийслэлийн Боловсролын газарт даалгасан байна. 

 

Энэ урамшууллыг улирлын ажлын гүйцэтгэлээр 60 хувиар олгодог бол 2021 оны төсөвт танаж суулгаад байв. 

 

Shuud.mn
Сонин хачин
zzz:
emlegin ajilchdin iluu tsag iluu chuhal baimaar
2021-03-24