Германд цахилгаан хогийн машин туршиж эхэллээ
2021-03-24

 

Германы Нюрнберг хотын гудамжинд өдөр бүр 40 гаруй хогийн машин гарч, ахуйн хог хаягдлыг ачдаг гэнэ. Харин ойрын өдрүүдэд Германы Квантрон үйлдвэрийн цахилгаан автомашинууд тэдний дунд нэмэгдэхээр болсон талаар DW мэдээлжээ.

 

Берлинд ашиглагддаг гал сөнөөх цахилгаан автомашинаас ялгаатай нь цахилгаан хогийн машин нэмэлт бензин эсвэл дизель хөдөлгүүргүй, бүрэн цахилгаанжсан аж.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, туршилтын явцад ийм загварын машинууд дизель машинуудтай харьцуулахад хэр үр өгөөжтэй байхыг тогтоох юм байна. Мөн хотын хог хаягдал устгах, дахин боловсруулах газрын мэргэжилтнүүд цахилгаан машины ашиглалтын найдвартай байдлыг шалган, батарейг бүрэн цэнэглэсний дараах дундаж гүйлт, бодит байдал дээр хичнээн хэмжээний цахилгаан эрчим хүч зарцуулах зэрэг мэдээллийг боловсруулах гэнэ. 

Эдгээр мэдээллүүдийг үндэслэн Нюрнберг хот цахилгаан хогийн машин худалдан авах эсэхээ шийдэх юм байна. Үнийн хувьд энэхүү цахилгаан машин нь хорт хий цэвэрлэх орчин үеийн системээр тоноглогдсон, дизель хөдөлгүүртэй шинэ загварын машинуудаас хоёр дахин хямд аж.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин