Японы эрх баригчид цар тахлын нөхцөлд хүн амаа дэмжих хүрээнд бага орлоготой гэр бүл болон өрх толгойлсон эцэг эхчүүдэд хүүхэд өсгөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус бүр 50 мянган иен буюу ойролцоогоор 458 долларын тэтгэмж олгохоор болжээ. Энэ талаар Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга сайд нарын танхимын хурал дээр мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
"Хүүхдүүд манай ирээдүй, бид тэдний талаар нэн тэргүүнд бодох ёстой. Тиймээс бага орлоготой болон өрх толгойлсон эцэг эхчүүдэд тус бүр 50 мянган иен олгоно" гэж Ёсихидэ Суга мэдэгджээ. Энэ хөтөлбөрт 500 тэрбум иен шаардагдана гэж Японы Ерөнхий сайд онцолсон байна.
Өнгөрсөн онд Японы засгийн газар коронавирусийн нөхцөл байдлын улмаас санхүүгийн жилийн нэмэлт төсвийг хоёронтоо батласан нь нийтдээ 117.1 их наяд иений үнийн дүнтэй санхүүгийн дэмжлэгийг эдийн засаг болон хүн амаа дэмжихэд зориулах боломжтой болжээ. Энэ хөрөнгө коронавирусийн улмаас хохирсон компаниудад санхүүгийн дэмжлэг олгох, орон нутгийн төдийгүй Японд амьдарч буй гадаадын иргэдэд нэг удаад 100 мянган иен (950 доллар орчим)-ий тэтгэмж олгоход зарцуулагдсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |