Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.16/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 лабораторид нийт 11183 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 127 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 4210 боллоо. Тодруулбал, бүгд дотоодод бүртгэгдсэн. Үүнээс Улаанбаатар хотод 126 бүртгэдсэн бол нийслэлээс Архангай аймагт очсон нэг хүнээс халдвар илэрчээ. Шинээр халдварт өртсөн хүмүүсийн 123 тохиолдол нь ойрын хавьтал бол дөрвөн хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Хавьтлын эх уурхайг тогтоохоор ажиллаж буй хүмүүсийн оршин суугаа байршлыг танилцуулбал,
Баянзүрх дүүргийн 26, 27 дугаар хороо
Баянгол дүүргийн 11 дугаар хороо
Сүүлийн 24 цагийн хугацаанд 52 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3083 боллоо. Өнөөдрийн байдлаар 1014 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 917 хүн хөнгөн, хүндэвтэр 89, хүнд 5, маш хүнд 3 хүн байгаа.
Г.Мичид
Уншиж байна |