Оросууд Монголын далангаас болж ЮНЕСКО-д хандана
2021-03-05

Сүйрлийн аюул нүүрлээд буй Торейн нууруудын асуудлаарх дугуй ширээний уулзалтын оролцогчид Монголын Улз гол дээр далан барьж байгаагийн улмаас ЮНЕСКО-д хандахаар төлөвлөсөн гэж riafan.ru мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, далан барихтай холбоотой асуудлыг Орос-Монголын засгийн газрын комиссын хуралдааны хэлэлцэх асуудлуудын тоонд багтаахыг ч санал болгосон байна. Өвөр Байгалын Торейн нуурууд нь хуртай болон хуурай жилүүдээс хамаарч ус нь дүүрдэг бөгөөд харин Монголд далан барьснаар энэ нууруудыг нэг мөр ширгээх аюултай гэж Оросын экологичид үзжээ. 

 

Дугуй ширээний уулзалтад Өвөр Байгалын хязгаарын засгийн газрын гишүүд, хоёр аймгийн дарга болон 10 суурингийн дарга орлцсон байна. Тэд уулзалтын дүнгээр тогтоол гаргасан бөгөөд энэ тогтоолын дагуу Байгалын бүс нутгийн эрх баригчид болон оршин суугчдыг дээрх асуудлыг хэлэлцэхэд татан оролцуулах талаар заажээ. Түүнчлэн ЮНЕСКО-д захидал бичихээр төлөвлөж байгаа аж. 

 

Оросууд өнгөрсөн жилээс л энэ усны объектын барилгыг эсэргүүцсээр байгаа юм. Өмнө нь, 2020 оны есдүгээр  сард "Хил хязгааргүй гол мөрөн" олон улсын экологийн эвсэл Монголын нутаг дэвсгэр дээр баригдаж буй усны далан ЮНЕСКО -ийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн "Даурын ландшафт"-д аюул заналхийлж байна гэж үзэн ЮНЕСКО-д гомдол гаргаж байв.

 

"Энэ даланг байгуулах жинхэнэ зорилго нь шинээр усан зангилаа үүсгэх гэдэгт бид эргэлзэхгүй байна. Учир нь Улз голын ай савын ус ашиглагчдын 80 орчим хувь нь Монголын уул уурхайн компаниуд байдаг. Өөрөөр хэлбэл Байгалийн өвийн хосгүй объект ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх гэсэн зорилгоос болж усгүй болох нь" хэмээн "Хил хязгааргүй гол мөрөн" Оросын эвслийн зохицуулагч Александр Колотов өгүүлж байв.

 

Үүний дараа, Даурын  улсын байгалийн дархан цаазат газрын удирдлага дээрх асуудлаар ОХУ-ын Байгаль орчны яаманд хандсан юм. Хилийн ус гэж тооцогддог Улз гол дээр 700 метр урт, 9-12 метр өндөртэй, ус хадгалах зорилготой далан барих гэж байгаагаа Монгол Оросын талд мэдэгдээгүй гэж гэж Оросын экологичид буруутгасны дээр далан баригдвал Оросын талаас Даурын  дархан цаазат газар, Өвөр Байгалын хязгаар дахь "Зээрийн хөндий" газрын зарим хэсэг, Монголын талаас "Монгол Дагуур" дархан цаазат газар багтдаг, ЮНЕСКО-ийн байгалийн өвд бүртгэгдсэн "Даурын ландшафт" -д ноцтой хохирол үзүүлнэ гэж анхааруулж байв.

 

"Улз гол болон Торейскийн нууруудын байгаль орчинд усан байгууламж хэрхэн нөлөөлөх талаарх хоёр талын нөлөөллийн үнэлгээ явуулалгүйгээр хилийн ус болох Улз гол дээр далан барьж эхэлсэн. Түүнчлэн төслийг хэрэгжүүлвэл эдгээр нууруудын ус гантай жилүүдэд 39 хувиас багагүй хэмжээгээр багасна. Торейскийн нуурын хувьд энэ нь туйлын чухал, учир нь эдгээр нуурын ус 30 жилийн мөчлөгтэйгээр дүүрч, татарч байдаг. Эндээс үзэхэд дархан цаазат бүсэд төдийгүй түүний ойр орчмын нутаг дэвсгэр дэх экологийн нөхцөл байдалд аюул дагуулах нь гарцаагүй" хэмээн дархан цаазат газрын захирал Алексей Черепицын мэдэгдэж байлаа.. 

 

Оросуудын "дургүйг хүргэсэн" Улз голын далан гэж юу вэ? 

 

Экологичдийн зүгээс маргаан дагуулсан далан "Улз голын урсацыг нэмэгдүүлэх Онон-Улз төсөл" гэсэн нэртэйгээр хэрэгжиж байгаа талаар Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам бидэнд мэдээлсэн юм. БОАЖЯ-ны өгсөн мэдээллээр энэ төсөл нь Улз голын урсацыг нэмэгдүүлэх зорилготой аж.

 

Улз гол нь Хэнтий болон Дорнод аймгийн хойд талын сумдууд болох Норовлин, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот нутгийг дамжин манай оронд 495км урсдаг. 


Улз голын урсац багассан шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт болон хур тунадасны хэмжээ багасаж, сав газрын хуурайшил эрс нэмэгдэн, олон жил дараалсан ган гачигийн улмаас Дөрөө нуурын урсац зохицуулах чадавхи буурсан, цутгал жижиг голууд урсацгүй болсонтой холбоотой. Улз гол сүүлийн жилүүдийн ширгэсэн байдал. Үүнд:
2017 оны 10 сар урсаж байгаа хэсэг 432.1 км 
2018.07.17 урсаж байгаа хэсэг 447.9 км 
2018.10.10 урсаж байгаа хэсэг 465.9 км 
2019.08.27 Дөрөө нуураас хойш 10 км орчимд 
2019.06.13 урсаж байгаа хэсэг 462.3 км 
2019.07.26 Дөрөө нуураас гармагц тус тус ширгэсэн гэж БОАЖЯ мэдээлсэн юм. 

Улз гол дээр усан сан барьж урсцыг тохируулга хийх замаар Дашбалбар, Гурванзагал, Чулуун Хороот сумдын нутаг дах малчин айл өрхийн бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, экологийн тэнцвэртэй нөхцөлийг хангах, Хөх нуурын усны балансыг тогтвортой байлгах зорилготой аж.

Улз голын урсцыг нэмэгдүүлэх Тээг уулын 9 м-ийн өндөртэй шороон боомт баригдсанаар, 26.8 сая.м3-ийн эзлэхүүнтэй усан сан бий болох юм байна. 

Төслийг амжилттай хэрэгжүүлэн, Улз гол байнгын урсацтай болсноор голын экосистемийн тогтвортой байдал хангагдаж, тэнд амьдрах биологийн төрөл зүйл өсч үржих, амьдрах таатай нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.  Усан сан байгуулснаар орон нутагт гадаргын усны хүрэлцээ нэмэгдэж нуур цөөрөм, булаг шандын ойролцоох малчдын бөөгнөрөл багасч бэлчээрийн талхагдал багасахын дээр нийгэм эдийн засгийн олон эерэг дүн авчирна гэж БОАЖЯ мэдэгдсэн юм. 

 

Харин Оросын экологичид буруутгаж байгаа шиг "хоёр талын үнэлгээгүй ажлыг эхлүүлсэн", Оросын талд "заавал мэдэгдэх байсан" эсэх асуултын хариулт одоогоор үгүй, түүнчлэн ОХУ-ын Байгаль орчны яам болон Гадаад хэргийн яам, ЮНЕСКО өргөдөл, эсэргүүцэлд ямар хариулт өгөх нь ч одоогоор тодорхойгүй байна. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
bitgii sons umhii orosuudiig
2021-03-06
Тусгаар тогтносон улс байна даа:
Монгол тусгаар бие даасан улс юм чинь өөрийнхөө асуудлыг өөрөө л шийдэж байна. Орос улс гадны улс орны дотоод асуудалд хэтэрхүү хошуу дүржээ
2021-03-06
Манайхан л орос ах гээд байдаг болохоос оросууд биднийг үздэггүй шүү дээ.хааж бооно элдэв нэр хоч өгнө.Муу тодотголтой бүхнээ монголтой зүйрлэнэ
2021-03-06
Нохойн бааснууд. Угаасаа ширгэж байгаа голыг урсацыг нь тогтворжуулах гэж байхад. Эг, Шүрэнгийн УЦС-аа ч бас барья.
2021-03-06
Иргэн:
Оросууд одоо Монголыг хөмгийн их хорлож байна Ер нь хөрш жижиг улсууд ОУ н дэг жишгийг эвдэж байгаа диктатор Путины дэглэмийн эсрэг дэлхий нийтээр тэмцэх хэрэгтэй Манай арчаагүй урвагчид Орос гэхээр өмдөндөө аваад хаяж байгаа Уг нь голын уснаасаа ядаж 10 хувийг нутаглаа үлдээж говь тал хээрээ усжуулах хэрэгтэй шүү үхрүүдээ
2021-03-05
Zochin:
Novshiin orosuud yumaa.
2021-03-05
Irgen:
Энэ манай дотроо шийдэх л асуудал. Одоо Оросууд баахан дарамт шахалт ирүүлэх вий. Өчнөөн удаан хорьлоо, одоо яадийн эхлүүлээд говьруугаа эргүүлсэн ч яадын.
2021-03-05
Хуй блят наху сука, дурак Иван тибэ пошлай
2021-03-05
Хөгийн оросууд Монголыг хөгжих вий,өөрсдийнхөө үнэтэй цахилгаанаа шахаж хараат гарын дор байлгах бодлогоо хэзээ болих бол.Орос хятадууд дэлхий дээр адгийн хөршүүд чёрт.
2021-03-05
Монгол:
ene ih zow shvv, Herlen goliig tvshiglej hed heden usan santai bolmoor bn aaaaaaa
2021-03-05
I:
Teneg ivanuudad tusgaar mongol uls yu hiih ni ymarch hamaa bhgui shuu. Haashaa yugaa yvuulah ni ymar ch hamaagui
2021-03-05
Яг зөв
2021-03-05
zochin:
OROSUUDIIN ZES TSUHUIJ BAINA OROS AH GEJ SOLIORDOG BUUNII NOHOD HARAARAA OROSUUD USAAR BIDNII IREEDUIG HYANAH BODLOGO BARIDAGIIG HARJ ABAARAA HUTS GEED AJLAA HIIGEEREE
2021-03-05
Хуй блят наху сука, дурак Иван тибэ пошлай
Яг зөв
Zochin:
Orsuud tertei tergvi 5.6.7sard vvl buudaad manaid gan gachig bolj baihad tooj shinshleegvi baihad manahan usaa boon uu haan uu zogsoon uu ursagnuu teneg iwaanuudad padgvi l bh
2021-03-05
fuck russia
2021-03-05
Зөв шүү. Ивануудад хамаагүй
2021-03-05
Оросуудад манай асуудал хамаагүй шүү.
2021-03-05
Tiim ee
2021-03-05
Зочин:
Өөрсдийн газар нутаг дээр юугаа хийнэ үү оросуудад ямарч хамаа байхгүй биз дээ
2021-03-05
Tiim ee
Оросууд өвөг дээдсийг минь буудан хороосон аюулт дайснууд
2021-03-05
Зочин:
Эзэн юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг,Оросууд Монголыг үүрд хараат байлгах түрэмгий бодлогоо зогсоо.
2021-03-05
Энэ тэнэг иванууд үнэн давруу новшнууд юм аа.
2021-03-05
Зөв шүү. Ивануудад хамаагүй
Nam bus irgen:
Mongol yalna haana bna. Ezen ni yumaa medej ereg ni usaa hashnaa huu. Olon jil haraat bailaa. Odoo benzin tos, tog tsahilgaanii haraat baihaa bolih tsag irsen.
2021-03-05
Saindaa l heden bichig tsaas shidne biz .
2021-03-05
Зөв:
Орос ялчихсан
2021-03-05
Irgen:
Bidnii ah duu daguur mongolchuudiig olon myangaar ni huuhed hugshidgui Amar murund jivuulj alan gazar nutgiig ni ezelsen.
2021-03-05