ШУУД: Авто тээврийн үндэсний төвийн бүтцийг өөрчилж өгөхийг хүсэж байна

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос мэдээлэл хийлээ.
-Өдрөөс өдөрт коронавирусийн халдвар нэмэгдэж байна. Иргэд, тээвэрлэгч, бизнес эрхлэгч санхүүгийн хүнд бэрхшээлтэй тулгарч байгаа. 2020 оны хоёрдугаар сараас эхлэн Хот хоорондын зорчиг тээврийн үйл ажиллагаа УОК-ын шийдвэрээр хязгаарласан. Тодруулбал 200 гаруй хоног "0" зогсолт хийж байна. Жилд хот хооронд 2,3-2,6 сая хүнийг тээвэрлэж байсан.
Харин 2020 онд 1 сая 300 мянган хүнийг тээвэрлэсэн. Санхүүгийн орлого 55-70 хувиар буурсан. Иймд нийт жолооч, аж ахуй нэгж, тээвэрлэгчдийн цалин ижил хэмжээгээр буурсан. Хот хоорондын тээвэр улсаас нөхөн төлбөр, санхүүгийн дэмжлэггүйгээр өнөөдрийг хүрсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ