Энэтхэг улсын Засгийн газраас бэлэглэсэн 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах Оксфордын АстраЗенека вакциныг тээвэрлэсэн МИАТ-ын нисэх онгоц өнөө өглөө Улаанбаатарт газардлаа. Маргаашнаас эхлэх вакцинжуулалтад эхний ээлжинд халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчдыг хамруулна.
Энэхүү “Serum Institute” үйлдвэрт үйлдвэрлэсэн тус вакцин нь ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа Ковакс хөтөлбөртэй хамааралгүй бөгөөд Энэтхэгийг Засгийн газраас Монголд Улсад бэлэглэж байна.
Уншиж байна |