Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ээлжит эртэч уулзалт өнөөдөр /2021.02.5/ боллоо.
Тэрбээр өмнө нь /2021.02.02/ барилгын салбарынхантай хийсэн уулзалтаа өглөөний 07.00 цагт эхлүүлсэн нь олон нийтээс "онц" дүн авсан. Учир нь экс Ерөнхий сайд нарын ажил эртдээ л 10.00 цагт эхэлдэг байв. Залуу Ерөнхий сайд ийнхүү идэвхитэй амьдралын хэмнэлийг эрэлхийлж буй.
Ерөнхий сайд өнөөдөр /2021.02.05/ ээлжит "өглөөний уулзалт"-аа харилцаа, холбоо мэдээллийн салбарынхантай эхлүүлэв. Тэдний уулзалт 07.00 цагт эхэлсэн.
Энэхүү уулзалтаар Ерөнхий сайд "Цахим Монголчууд" болох уриалгыг дэвшүүлж байгаа юм.
Уншиж байна |