Шинэ Засгийн газрын сайд нарын сураг
2021-01-29

 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцсэн байна. Энэ Засгийн газарт зарим сайдуудыг улираан томилохоор шийдвэрлэжээ. Үүнд:

  • Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 

  • Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр 

  • Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар

  • Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 

  • Эрчим хүчний сайд Н.Тавинбэх

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа 

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд: 

 

  • Шадар сайд УИХ-ын гишүүн С.Амарсайхан

  • ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  н.Уртнасан

  • Сангийн сайд УИХ-ын гишүүн Б.Жавхлан

  • Гадаад харилцааны сайдаар дэд сайд асан Б.Батцэцэг

  • Соёлын сайд Ч.Номин

  • Боловсрол, шинжлэх ухааны сайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан яригдаж байна. 

Харин Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайханыг улираах, шинэ хүн томилох эргэлзээтэй байгаа аж. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
МАН:
Төрийн хутгуур Нямдоржийн хийсэн бүхнээс өмхий үнэртдэг. 20 жил төрөөр тоглолоо... зайлаа
2021-01-31
Eserguutsej baina:
Nyamdorj chini 2020 onoos Khurelsehiin zowloh hiij bsan geheer jinhene Hutguur yum bishu odo shine Zasgiin gazart orood irlee durgui hurch baina
2021-01-29
Иргэн:
Нямдоржийг эсэргүүцэж байна. Оюутолгойн гэрээг хамгаалдаг хүн. Тэтгэвэртээ суу
2021-01-29
Нямдорж чанга сайд шүү! АН айж эхэлсэн шүү
2021-01-29
Харин ч Нямдоржийг дэмжиж байна. Муусайн бацаануудын хандыг нь нам дарах хүн хэрэгтэй байна.
2021-01-29
zochin:
Нямдорж одоо болно биздээ, тайван амарч хэвтсэн дээр.
2021-01-29