18:40 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсад улс төрийн нам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Байнгын хорооноос уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
Дараагаар нь санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээ.
Н.Нягт
Уншиж байна |