Нидерланд: Хөл хориог эсэргүүцсэн үймээний үеэр 190 хүн баривчлагджээ

Нэгдүгээр сарын 24-ний ням гарагт Нидерландын хэд хэдэн хотод болсон эмх замбараагүй байдлын дараа Амстердамд баривчлагдсан хүмүүсийн тоо даваа гарагийн өглөөний байдлаар 190 болжж нэмэгдсэн байна. Энэ талаар Амстердамын цагдаагийн газар Твиттер дэх албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, Амстердам хотын Музейн талбай дээр болсон жагсаалын үеэр баривчлагдсан 190 хүний 33 нь "хүчирхийллийн үйлдэл гаргасан" гэсэн үндэслэлээр баривчлагдсан бол тэдний долоо нь насанд хүрээгүй хүмүүс байсан гэнэ. Түүнчлэн 142 жагсагч орон нутгийн хууь зөрчсөн хэргээр, 15 хүн хууль сахиулах байгууллагын ажилтнуудын шаардлагыг биелүүлээгүй тул цагдаагийн хэсэгт хүргэгджээ.
Энд дуулгахад, нам гарагт Нидерландын хэд хэдэнх хотод корнавирусийн тархалттай тэмцэх зорилгоор засгаас авч хэрэгжүүлж буй хатуу хөл хориог эсэргүүцсэн жагсаал болсон байна. Амстердам болон Эйндховенд эсэргүүцэгчид эд зүйл галдан шатааж, их дүү чимээ гаргахын дээр цагдаагийнхан руу чулуу, лонх шидэж үймээн үүсгэсний улмаас цагдаагийнхан бороохой, усан буу, нулимс асгаруулагч ашиглан жагсаалыг тараажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ