Өнгөрсөн ням гарагт Киргиз улсад Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Тус улсын Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн сонгуульд 17 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Садыр Жапаров 52.11 хувийн санал авч ялалт байгуулсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулиас гадна тус улсын төрийн засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай олон нийтийн санал асуулга явагджээ. Олон нийтийн санал асуулгад оролцсон иргэдийн ихэнх нь Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улсын төлөө саналаа өгчээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны намар Киргизд улс төрийн хямрал нүүрлэж, Киргизд парламентын сонгууль 10 дугаар сарын дөрөвний өдөр болсны дараа эсэргүүцлийн арга хэмжээ эхэлсэн юм. Парламентад суудал авч чадаагүй намын дэмжигчид Бишкекийн гудамжинд эсэргүүцлээ илэлрхийлэн, хотын захиргаа, олон нийтийн телерадиокомпани, парламент, засгийн газар болон Дотоод хэргийн яамны барилгыг эзлэн авч, шоронгоос хэд хэдэн улс төрчийг суллаж байв.
Үүний дараа байдлыг тогтворжуулах үүднээс Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков Киргизд онц байдал тогтоон, улмаар талуудын хэлэлцээр эхлэж, Ерөнхийлөгч шинээр сонгууль явуулахыг зөвшөөрөн, улмаар 10 дугаар сарын 15-ны өдөр огцорч байгаагаа зарласан юм. Түүний бүрэн эрх сайд нарын танхимын тэргүүн Садыр Жапаровт шилжсэн бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 10-наас өмнө Киргизд Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаар болж байв.
Киргизийн үймээн: Толгойгоороо хөл хийж, эргээд эсрэгээрээ...
Г.Бямбасүрэн
Уншиж байна |