PCR шинжилгээ өгсөн хэн хотоос гарч болох вэ?
2020-12-23

Нийслэлийн засаг дарга захирамж гаргажээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Уг захирамжид Улаанбаатар хотын автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, захирамжийн 1,2,3,4,5,7,8,11,12-т заасан үйлчилгээ эрхлэгч жолооч зорчигчдын PRC шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж гаргах, маршрутын бус замын хяналтыг чангатгаж  ажиллахыг үүрэг болгосон байна. 

 

1. Цахилгаан дулаан, сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа

 

2. Хүнсний үйлдвэрлэл, хүнс, ахуйн хэрэглээний барааны худалдаа, түгээлт, тээвэрлэлт, сав баглаа боодлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 

 

3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт тээвэрлэлтийн үйл ажиллагаа

 

4. Мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтйин үйл ажиллагаа

 

5. Улсын Онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар,НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, "Улаанбаатар төмөрзам хувь нийлүүлсэн нийгэмлэг", "Иргэний нисэхийн ерөнхий газар", МИАТ ТӨХК, "Чингис хаан" олон улсын нисэх буудал, "Биокомбинат" төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар, Үндэсний дата төвийн нөөц төв/

 

7.Хот, суурины усан хангамж, аруитгах татуургын ашиглалт, хот тохижилт, хог хаягдлын үйлдвэрлэл үйлчилгээ, золбин нохой муур устгал, орчны ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа 

 

8. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

 

11.Тусгай чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа /Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Зэвсэгт хүчин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Гааль, Татвар, Агаарын бохирдол, Байгаль орчныг хамгаалах, Улсын бүртгэл, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ 

 

12. Оршуулгын үйл ажиллагаа 

Shuud.mn
Сонин хачин