УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Үндсэн хуулиар хүний эрхийг 18 чиглэлээр заасан. Гэтэл манайд хүний эрх зөрчигддөг. Хүний эрхийг хамгаалах тогтвортой үндэс хэрэгтэй байна. Энэ хуульд тусгасан уу?
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-ХЭҮК-ийнхон энэ хуулийн төслийг боловсруулахад идэвхтэй оролцсон. Эрхзүйн хувьд нормчлагдаж, хариу арга хэмжээ авах эрхтэй болж байгаа. Энэ хуулийн дагуу хүний эрх зөрчигдвөл хариуцлага хүлээнэ.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. Өнөөдөр хүний эрхийг хамгаалах, монгол хүн амьд байх Үндсэн хуулийн баталгааг хангах зарчим хүн бүрийн үүрэг.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
Уншиж байна |