БНХАУ: Сарны дээж дэлхийд буув
2020-12-17

Хятадын "Чанъэ-5" сансрын төхөөрөмжийн капсул сарны хөрсний дээжийг тээн төлөвлөсөн газартаа буусан талаар Синьхуа агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр сансрын төхөөрөмж Өвөр Монголын Өөртөө засах орны Дөрвөд хошууны нутаг дэвсгэрт газардсан байна. 

Хятад "Чанъэ-5" сансрын төхөөрөмжийг 11 дүгээр сарын 24-ний өдөр хөөргөсөн юм. Энэ төрхөөрөмж 12 дугаар сарын нэгний өдөр сарны гадаргуу дээр өгөгдсөн хэсэгт бууж, хоёр хоногийн туршид өрөмдлөгийн төхөөрөмжийн тусламжтайгаар хөрс цуглуулсан байна. Хөрсний дээжийг модулийн тусгай хэсэгт байршуулан авчиржээ. 

 

Энэ нь 44 жилийн хугацаанд дэлхий дагуулын хөрсийг авчруулахаар илгээсэн анхны сансрын төхөөрөмж юм. Өмнө нь АНУ, ЗХУ энэ төрлийн сансрын ажиллагааг гүйцэтгэж байжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Г.Бямбасүрэн:
Энэ нь 44 жилийн хугацаанд дэлхий дагуулын хөрсийг авчруулахаар илгээсэн анхны сансрын төхөөрөмж юм. Өмнө нь АНУ, ЗХУ энэ төрлийн сансрын ажиллагааг гүйцэтгэж байжээ. Урьд хийсэн юм бол ямар юм нь анхны байх, 44 гэдгийг яагаад авав.
2020-12-17