Халамжийн ажилтнуудад хамгаалалтын багцын тусламж үзүүллээ
2020-12-16

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхарын санаачилгаар Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбараас Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 182 мэргэжилтэнд Коронавируст (Ковид-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын багц хэрэгслийг хүлээлгэн өгсөн байна.

 

Уг арга хэмжээнд Монгол дахь Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаяр, Дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга, хороодын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцжээ.

 

Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаяр эрсдэлтэй цаг үед анхан шатанд иргэдтэй өдөр бүр тулж ажилладаг мэргэжилтнүүдэд тусламж, дэмжлэг үзүүлж буй Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нарт талархал илэрхийлж, талуудын цаашдын хамтын ажиллагаа илүү өргөжинө гэдэгт итгэлтэй байна хэмээн онцлов.

 

НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ГАЗАР

 

Shuud.mn
Сонин хачин