ДЭМБ-ын гишүүн орнуудын сайд нарын уулзалтад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, илтгэл тавилаа
2020-12-15

 

ЭМЯ, ДЭМБ, НҮБХАС болон Казакстан улсын Эрүүл мэндийн яам хамтран “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Үзэл баримтлалыг үйл хэрэг болгох нь” арга хэмжээ цахимаар зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үйл ажиллагааны хүрээ” батлагдсаныг албан ёсоор танилцууллаа. 

 

 

Мөн Коронавируст халдвар  (КОВИД-19)-ын цар тахлын үед болон цаашид ЭМАШТҮ-г сайжруулах талаарх улс орнуудын туршлага, ололт амжилт, тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа. Энэхүү арга хэмжээний үеэр ДЭМБ-ын гишүүн орнуудын сайд нарын уулзалтад Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан оролцож, “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний тогтолцооны шинэчлэл”  сэдвээр илтгэл тавив.

 

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан илтгэлдээ “Монгол Улсын Засгийн газар хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд суурилсан тэгш байдал, хариуцлагатай байдлыг хангасан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ (ЭМАШТҮ)-ний хүчирхэг тогтолцоотой болохоор зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд ЭМАШТҮ-ний түвшинд явуулын тусламж үйлчилгээ, мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх, ЭМАШТҮ-ний санхүүжилтийн шинэчлэл хийх, түүнчлэн Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар онцлон тэмдэглэлээ.

  

 

Эх сурвалж: ЭМЯ
 

Shuud.mn
Сонин хачин
Молом:
Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ 2-оо зөв ялгах хэрэгтэй шүү. Хувийн хэвшил нэртэй болгоод баахан цаасны ажил хийлгээд 20 гаруй жил боллоо. ЭМАШТҮ буюу ӨЭМТ, өрхийн эмч нар чинь уг нь эмч, сувилагчийн ажил хийх ёстой, тэрнээс хэрэгтэй хэрэггүй, төсөвгүй олон хөтөлбөр, стратегийн хуурамч, худал тайлан бичих тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. ЭМАШТҮ сайжирч байж эмнэлгийн ачааллууд шат шатандаа буурна. Эмнэлгийн тусламж үйлчилгээг ЭМ-ийн даатгалаас санхүүжүүлдэг тогтолцоондоо шилжүүлээд орон нутгийн удирдлагын хяналтаас бүрэн гаргаж цэвэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болгох ёстой юм.НЭМ бол тусдаа асуудал. Энэ бол 100% улсын төсвөөр, ёстой харин орон нутгийнхаа удирдлагатай ойр, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй адил хэлтэс болж халдварт болон халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгон энэ чиглэлээр бараг Мэргэжлийн хяналтын байгууллага шиг эрх мэдэл бүхий байгууллага байж энэ эрүүл ахуй, ариун цэвэр, хог хаягдал, архидалт, БЗДХ гэх нийгэмд том сүүдэртэй асуудал руу чиглэж ажилладаг болгох хэрэгтэй. Одоо бол бүгдийг нь нийлүүлээд сонгууль бүрээр гарч ирсэн мэргэжлийн бус нөхдүүд өөрсдийнхөө ойлголтоор эрүүл мэндийн салбарын ажлыг шүүмжлэх, мэддэг юм шиг ярих нь сүүлийн 30 жилд бий болголоо. ӨЭМТ-ийн засаглалыг хувийн хэвшлийн менежмент шиг болгосон ч өөдөлсөн зүйл алга. Орон нутгаас нь баахан хөрөнгө гаргаад байшин барьж өгч, унаа авч өгөөд байгаа боловч эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь сайжрахгүй байна. Тийм учраас хувийн хэвшилд шилжүүлж байгаа бол дорвитой бие даалгах хэрэгтэй. Гол нь Нийслэл, аймаг, дүүргийн Засаг дарга нарын хөтөлбөр, бусад салбарын хөтөлбөр стартегиудын тайлан гаргахыг болиулах, яг хүндээ хүрч үйлчилдэг байх, иргэдийн сэтгэл ханамжаар нь үнэлдэг болгох, санхүүжилтийн хувьд ЭМДаатгалаас нь 100% санхүүжүүлдэг болговол эрүүл мэндийн салбарт том өөрчлөлт гарна. Тэрнээс ямар ч сайд ирээд нэмэргүй, энэ салбарынхаа тогтолцоо, араг ясаа өөрчлөхгүй бол элгээрээ мөлхөж байгаа дээр нь бүр сөхрүүлэв дээ.
2020-12-15