ХААН Банк 200 сая ам.долларын хосолсон валют бүхий хамтарсан санхүүжилтийн гэрээ байгууллаа Салах ёс гүйцэтгэх арга хэмжээний үеэр зарим байршилд түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлана Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гашуудал зарлана А.Бямбажаргал: Манай станц шөнийн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, оргил ачааллын үед буцаан нийлүүлж байна Дэлхийн №1 борлуулалттай шар айраг Монголд Орон нутаг болон есөн дүүргийн 1277 ахмад настнууд цахим ур чадвар сайжруулах сургалтад хамрагдлаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна ЦЕГ: 1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Дэлхийн хаана ч ЮнионПэй картаараа худалдан авалт хийгээд 5 хувийн буцаан олголт аваарай
Үндэсний музейн алтан сан хөмрөгөөс: НОЁН ХӨЛТ МАГНАГ ДЭЭЛ
2020-11-24

Монголын Үндэсний музейн Алтан сан хөмрөг Монголын уламжлалт хувцас (XVII-XX зууны эхэн)

 

НОЁН ХӨЛТ МАГНАГ ДЭЭЛ 

 

XVII-XIX зууны эхэн үе

 

 

XVII зууны үеэс Манж Дайчин улс нь Монгол, Хятад зэрэг орныг эрх нөлөөндөө оруулан тэдгээр орны иргэдэд өөрийн угсаатны хувцасны хэв маягийг дэлгэрүүлсэн байна. Чин улсын албаны хувцас нь хуанди, хуантайж, гүнж, ван гүнгүүдийн хувцаснаас гадна иргэний гэж ялгардаг байжээ. Ван гүнгүүдийн нэгэн адилаар Монголын тайж түшмэдийн зэрэг дэвийн хувцасны хэв маягийг тогтоосон байна.

 

Чин улсын үеийн ноёдын хэргэм зэргийг тодорхойлох гол шинж тэмдэг нь лууны дүрс байжээ. Энэ нь эртний хятадын төрийн бэлгэдлийн зүйл болно. Манж Чин улсын хувцасны загвар Монголд нэвтэрсэн нь Хятадад дэлгэрснээс нэлээд өвөрмөц. Монгол хувцас нь манж зүрчдийн хувцастай төстэй, нөгөө талаар монголчууд эрт үед хятад оронд ноёрхлоо тогтоож байхдаа өөрсдийн хувцасны хууль гарган уугуул монгол хувцасны загвараа хадгалан ирснээс хятад хувцсанд уусаагүй зэрэг нь монгол хувцсыг нэлэнхүйд нь манж хятад маягтай болгож чадаагүй юм. Гагцхүү ноёд түшмэдийн зэрэг дэвийн хувцас л манж ёсны дагуу нэлээд өөрчлөгджээ.

 

Богд хаант Монгол улсын үеэс эхлэн Ар Монголын ноёд түшмэд, тушаалтан лам нарын ёслолын хувцас болон цэргийн дүрэмт хувцсыг “Зарлигаар тогтоосон Монгол улсын хуулиар” тогтоосон байна. Энэ үеийн ноёд түшмэдийн ёслолын хувцасны зэрэг дэвийн тэмдэг, ямбаны хэрэгсэл нь манжийн үеийнхээс нэлээд өөр болсны дээр лам түшмэдийн албаны хувцасны маяг шинээр буй болжээ. Ноёд түшмэдийн хувцасны зэрэг дэвийн ялгаа нь малгай, жинс, отго, хэргэмийн фүс зэргээс харагдана.

 

 

Shuud.mn
Сонин хачин