Киргизд эргэлт гарч, Атамбаевыг суллав
2020-10-06

Аравдугаар сарын тавны өдөр Киргизийн нийслэл Бишкек хотноо тус улсын хууль тогтоох хурлын сонгуульд долоон хувийн санал авах босгыг давж чадаагүй намуудын дэмжигчдийн оролцсон эсэргүүцэл өрнөжээ. Нийслэлийн гудамжуудад Парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн олон цуглаж, хүчнийхэн тэднийг тараах гэсний улмаас мөргөлдөөн гарсан талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Известия агентлагийн мэдээлснээр, хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий, гэрэлт дуут гранат ашигласан байна. Жагсагчид эсэргүүцэл үзүүлэн, хууль сахиулагчдын эсрэг чулуу нүүлгэжээ. Мөн тэд цагдаа нартай мөргөлдөхөд бэлтгэн мод, саваа, төмрөөр зэвсэглэсэн байсан гэнэ.

 

Жагсагчид, хууль сахиулагчдын хооронд болсон мөргөлдөөний улмаас Бишкек хотноо 130 орчим хүн гэмтэж бэртсэн талаар Киргизийн Эрүүл мэндийн яам мэдээлснийг Regnum агентлаг дамжуулжээ. тэдний дунд хууль сахиулагчид ч багтаж байгаагийн дээр олон хүн эмнэлгийн тусламж авсныхаа дараа эмнэлэгт хэвтэхээ татгалзсан гэнэ.

 

News.ru агентлагийн мэдээлснээр, мөргөлдөөний улмаас хичнээн хүн гэмтэж бэртсэн талаарх нарийвчилсан тоо гаргах боломжгүй байгаа аж. Мөргөлдөөн гарах үеэр Бишкек хотноо үүрэн холбооны сүлжээг тасалсан байсан гэнэ. Тухайн үед олон нийтийн сүлжээгээр төв талбайд ойр гэртэй хүмүүсийг гэрийнхээ интернетийн нууц үгийг цуцалж, эсэргүүцэгчдэд интернет ашиглах боломж олгохыг уриалж байжээ.

Киргизийн үймээн: 20 жилд хоёр хувьсгал туулсан Киргиз

Эсэргүүцэгчид Парламентын ордныг эзэлж, Атамбаевыг суллав

 

Сонгуулийн дүнгээс үүдсэн эсэргүүцлийн ажиллагаа асар богино хугацаанд эмх замбараагүй байдал болон өрнөсөн байна. Жагсагчид эхлээд Парламентын ордныг эзэлж, дараа нь Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны  харьяа хорих ангийн хаалгыг ачааны тэргээр дайрчээ. Энд өнгөрсөн зун ялын тогтоол сонссон Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев хоригдож байсан юм. 

 

Regnum агентлагийн мэдээлснээр, 10 дугаар сарын зургаанд шилжих шөнө эсэргүүцэгчид хорих ангийн барилга руу машинаар дайрч, нутаг дэвсгэр рүү нь нэвтрэн орсныхоо дараа удирдлагуудтай нь хэлэлцээр хийн Атамбаевыг суллахыг шаардсан байна. Энэ хэлэлцээрийн дүнгээр Алмазбек Атамбаевыг 10 дугаар сарын зургааны 02:00 цаг орчимд суллажээ. Эх сурвалжийн мэдээлснээр эсэргүүцэгчдийн дунд Атамбаевын бага хүү Сейитбек Атамбаев байсан гэх бөгөөд тэрбээр сонгуульд ялагдсан "Кыргызстаны социал-демократууд" намын удирдлагын төлөөлөлд багтдаг аж.

 

Түүнчлэн энэ эргэлтийн үеэр 2017 онд хүн барьцаалсан хэргээр ял сонссон Парламентын гишүүн асан Садыр Жапаровыг мөн хорих ангиас суллажээ. Мөн Бишкекийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийн ажлын үеэр авлига авсан хэргээр буруутгагдсан Ерөнхий сайд асан Сапар Исаковыг суллахыг жагсагчид шаардсан байна.

 

Ялагч дахин сонгуульд бэлэн 

Ийнхүү Киргизд үймээн гарсны дараа тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэн олныг ухаалаг хандахыг уриалсан байна. Түүнчлэн Киргизийн парламентын сонгуульд ялалт байгуулсан "Биримдик" нам дахин санал хураалтад бэлэн байгаа талаар тус намын хэвлэлийн нарийн бичгийн дарга Адилет Султаналиев мэдэгджээ. 

 

РБК агентлагийн мэдээлснээр, одоо бараг бүх жагсагч 10 дугаар сарын таванд эсэргүүцэл зохион байгуулсан Ала-Тоо талбай дээр цугласан хэвээр байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Бишкекийн төв талбай дээр удирдагчид нь гарч ирэхийг жагсагчид хүлээж байгаа аж.

 

Энд дуулгахад, Киргизийн парламентын сонгууль 10 дугаар сарын дөрөвний өдөр болсон. Энэ сонгуульд тус улсын улс төрийн 40 гаруй нэгдэл оролцоно гэж мэдэгдэж байсан ч ихэнх нь оролцохоос татгалзаж, мөн зарим нь Сонгуулийн төв хороонд шаардлагатай баримт бичгээ бүрдүүлж өгч амжаагүй байна. Ингээд сонгуульд 16 нам оролцож, парламентын 120 суудлын төлөө өрсөлджээ. Киргизийн хуулиар намууд сонгуульд оролцсон ирэгдийн долоон хувь, долоон муж тус бүрт 0,7 хувиас багагүй санал авах ёстой юм байна. Урьдчилсан дүнгээр "Биримдик" нам 46 суудал, "Мекеним Кыргызстан" нам 45 суудал, "Кыргызстан" 16, "Бутун Кыргызстан" 13 суудал тус тус авчээ.

Киргизийн хямрал: Атамбаевыг юунд буруутгаж байгаа вэ? 

Киргизийн үймээн: 20 жилд хоёр хувьсгал туулсан Киргиз

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
киргизийн хувьд төрийн луйварчидаа тойрон хүрээлсэн тэнэгүүд нь сулласан юм байгаа биз монголд бол төрийн нэрээр иддэг ханадаггүй луйварчидаа шоронд хийх хэрэгтэй юм шүүдээ эрх мэдэлд энэ залуучууд яаагаад үхтэлээ зүтгэнэ вэ ? ажил бол зар тавиад ирдэггүй шиг арилж өгнө ард олон маань сохорчоогүй байлтай сайн судал зөв сонго наад намууд дотор чинь тоон дотор дэндүү их үсэг зохиж явна зарим нь даргыгаа тэнгэрээс буусан шидтэн гээд тэнэгтэх юм тийм юм байж болох уу ?
2020-10-08
зочин:
юуны чинь оюунлаг энэ тэрээ вэ ? оюунлаг юмнууд төрд байгаа юм бол улс орон маань бид ийм байхуу ? ийм дааж давшгүй өртэй болох уу ? тэнэг луйварчдыг битгий өөгшүүл нэг өдөр толгойг чинь худалдана шүү
2020-10-08
зочин:
монголд маань сүүлийн 30 жил төрийн эрхийг ард түмнийхээ толгойг угаах хуурах аргаар авсаар бүр амташчихлаалдаа одоо мөн л адил биднийг багаар нь бөөнөөр гаргачих хийгээд өгөе өөрчлөөд өгөе гэсэн наанаа нандин амлалт ярьсан цаанаа хувийн ашиг сонирхол нь буцалсан мацагсад тэднийг араасаа турхирагсад энэ улс орон өөдлөх үү ? амалсан болгон нь ажил болсон бол хүн амын дийлэнхи олонх нь ийм амьдарч явах уу ? новшнууд
2020-10-08
Доор сэтгэгдэл бичсэн нөхөр агуулгыг ойлгоогүй бололтой. Мафи нөхдүүд нэг алуурчин дээрэмчин суллуулсан л байна
2020-10-07
Жаахан оюунлаг байгаач.Авилгачдыг шоронгоос сулалуулсанаас еер яасан юм.
2020-10-07
зочин:
юуны чинь оюунлаг энэ тэрээ вэ ? оюунлаг юмнууд төрд байгаа юм бол улс орон маань бид ийм байхуу ? ийм дааж давшгүй өртэй болох уу ? тэнэг луйварчдыг битгий өөгшүүл нэг өдөр толгойг чинь худалдана шүү
irgen:
ulsaa huvaaj iddeg toriin mafiin bylgyydiin hoorondiin temzel....oor um baihgui mundagdaa bish, jyriin ard tymen ni orlzohgui mongo huvaaj iddeg namuud ni l ene temzeld orolzoj baigaa....
2020-10-06
mng:
Mundag bn aa kirgizuud. Manaih shig bool bolson setgehuitei maluud alga. Songogdoh songoh erhee edelj chadahguigees bosoj bn sh de. Manai sonuuli ter chigeeree luivar
2020-10-06
эргэн сануулахад:
Сэтгүүлч ээ, эргэн сануулахад, энд дуулгахад гэдэг балай үгсээ больчихооч
2020-10-06
мгл:
юун солиороод байгаан киргизийн 2 мафи хоорондоо алалцаж байна юун тэмцэгч жагсагч мафийн дайн мангар минь
2020-10-06
bogi:
temtsej chadaj bna , manai mongolchuud l uneheer hamgiin archaagui sul doroi ard tumen yum daa darluulaad yaduu guilgachin bj bhdaa taarsan
2020-10-06
мгл:
юун солиороод байгаан киргизийн 2 мафи хоорондоо алалцаж байна юун тэмцэгч жагсагч мафийн дайн мангар минь
юун балай гэж? харин ч тэмцэгч ард түмэн юм бна. манай монголчууд шиг аймхай амиа бодсон новшнууд биш бна
2020-10-06
сөа:
балай газар вэ
2020-10-06
Доор сэтгэгдэл бичсэн нөхөр агуулгыг ойлгоогүй бололтой. Мафи нөхдүүд нэг алуурчин дээрэмчин суллуулсан л байна
юун балай гэж? харин ч тэмцэгч ард түмэн юм бна. манай монголчууд шиг аймхай амиа бодсон новшнууд биш бна