АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Мелания Трамп нар Ерөнхийлөгчийн зөвлөхөөс коронавирус илэрсний дараа тусгаарлалтад орсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэрбээр энэ талаараа Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд эхнэрийн хамт шинжилгээ өгсөн, хариуг хүлээж байна хэмээсэн байв.
Харин Wall Street Journal Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн COVID-19 тестийн хариу эерэг гарсан талаар дамжууллаа. Энэ талаар Трамп мөн л Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд "Бид хамтдаа даваад гарна!" хэмээн мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |