Британи 2030 онд бензин хөдөлгүүртэй машинаас татгалзана
2020-09-22

Их Британийн Засгийн газар дизель болон нүүрс устөрөгчийн хөдөлгүүрээс татгалзах хугацааг өөрчлөхөөр хэлэлцэж байгаа гэнэ. The Guardian сонины мэдээлснээр Британийн эрх баригчид 2030 оноос дотоод шаталтыын хөдөлгүүрийг хориглох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Анхлан энэ хоригийг хэрэгжүүлэх хугацааг 2040 он гэж тооцож, харин энэ оны эхээр 2035 он гэж тооцож байсан юм.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Британийн засгийн газар бензин хөдөлгүүрийг хориглох хугацааг наашлуулсан талаараа энэ долоо хоногт мэдэгдэхээр төлөвлөж байсан гэнэ. Гэвч коронавирусийн халдвар өсч байгаагийн улмаас цар тахалтай тэмцэхэд гол хүчин чармайлтаа зарцуулахад чиглүүлж, нүүрс устөрөгчийн түлшээр ажиллах автомашинаас татгалзах талаарх мэдэгдэл хийхээ хойшлуулжээ.

 

Британийн Тээврийн яамны мэдэгдсэнээр, энэ оны хоёрдугаар улирлын дүнгээр цахилгаан машин болон газрын тос ашиглаагүй түлшээр явдаг машинуудын борлуулалт анх удаа дизель түлшээр явдаг машинуудын борлуулалтын хэмжээнээс давсан байна. Тус улсад хоёрдугаар улиралд 29,9 мянган дизель машин бүртгэгдсэн бол цахилгаан машин болон хос хөдөлгүүртэй машин 33 мянга бүртгэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин