ӨНӨӨДӨР: Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдана Л.Моломжамц: Цас орох мэдээллийг өмнөх өдөр нь нэгдсэн байдлаар авч, урьдчилан бэлддэг “Өв соёлын голомт” төсөл дэд байрт шалгарлаа Голомт банк “Great place to work – ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлнэ “Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” төслийг боловсруулж, хэлэлцүүллээ Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна Приүс машины нүүрсэн янданг оношилгоонд тэнцүүлэхийн тулд 100-200 мянган төгрөгөөр түрээсэлж байна Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ
Зургаан жил үргэлжилсэн дайн дууссан өдөр
2020-09-03

ОХУ-д өнөөдөр Дэлхийн II дайн дууссан өдрийг тэмдэглэж байна. Өмнө нь есдүгээр сарын хоёронд тэмдэглэдэг байсан ч "Оросын цэргийн алдар, тэмдэглэлт өдрүүдийн тухай" Холбооны хуульд 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр өөрчлөлт оруулан баталснаар чухамхүү есдүгээр сарын гуравны өдрийг ОХУ-д Дэлхийн II дайн дууссан өдөр гэж үзэх болсон юм.

 

Ийнхүү дайн дууссан өдрийг өөрчлөх болсон нь түүхэн баримт, эх оронч уламжлалыг бэхжүүлэх, Дэлхийн хоёрдугаар дайны ялагчдад шударга хандах, Эх орноо хамгаалан амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх зорилготой гэж хууль санаачлагчид мэдэгдэж байв.

 

Түүнчлэн, 1945 онд ЗХУ-ын Дээд зөвлөл есдүгээр сарын гуравны өдрийг Японыг ялсан баярын өдөр болгон тогтож байсан тухай хууль санааэсагчид онцолжээ. Мөн чухамхүү энэ огноо тулалдаанд оролцогчдыг шагнаж байсан "Японыг ялсны төлөөх" медалийн ар талд сийлээстэй байдаг байж. Гэсэн ч 1947 оноос энэ өдрийг ердийн ажлын өдөр болгон, цаашлаад он цаг улирахын хэрээр энэ баяр мартагджээ. 

 

Түүх сөхвөл:

Герман, Итали, Японы өдүүлсэн дэлхийн хоёрдугаар дайн 1939 оны есдүгээр сарын нэгэнд эхэлж байв. 1941 оны зургадугаар сарын 22-нд Герман нутаг дэвсгэр рүү нь халдан довтолсон тул ЗХУ энэ дайнд татагдан оролцохоос аргагүй болжээ. Олон жилийн цус асгаруулсан тулааны дүнд Герман ялагдал хүлээсэн юм. 1945 оны 5-6 дугаар сард Зөвлөлтийн зэвсэгт хүчин Берлин болон Прагийн ажиллагааны үеэр фашистын цэргүүдийн сүүлчийн бүлэглэлүүдийг бут цохин, холбоотнуудынхаа цэрэгтэй уулзав. 

 

Ийнхүү Европд дайн дууслаа. Герман өчиггүй бууж өгсөн юм. Гэсэн ч Алс Дорнод болон Номхон далайд Япон улс АНУ, Их Британи болон Ази Номхон далайн бүс нутаг дахь бусад холбоотнуудын эсрэг дайтсаар байлаа. АНУ, Их Британин, Хятад улс 1945 оны зургадугаар сарын 26-ныб өдөр Японыг өчиггүй бууж өгөхийг шаардсан ч Япон татгалзав.

 

ЗХУ руу Герман дайрсны дараа Японы дайсагнасан бодлогоос болж төвийг сахих тухай Зөвлөлт, Японы гэрээг 1945 оны дөрөвдүгээр сарын тавны өдөр хүчингүй болгосон ЗХУ 1945 оны наймдугаар сарын наймны өдөр Крым, Постдамын бага хурлын шийдвэрийн дагуу 1945 оны Постдамын тунхагт нэгдэн, Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомтыг устгах, Японы эзэлсэн орнуудыг чөлөөлөхөд Гитлерийн эсрэг ээвслийн холбоотнууддаа туслах үүднээс Японд дайн зарласан юм. 

 

Квантуны арми цөмийг нь бүрдүүлсэн Японы цэргүүд ЗХУ-ын хилийн орчимд асар ихээр төвлөрсөн байв. Цэргийн гол хүч Манжуурын төв хэсгүүдэд, гурав дахь хэсэг нь хил орчимд байжээ. Тухайн үед Японы цэргийн хүч нэг сая гаруй цэрэг, 1,2 мянга гаруй танк, 6,6 мянган зэвсэг, 1,9 мянган онгоц, 30 гаруй хөлөг онгоцтой байсан гэдэг.ЗХУ, БНМАУ-ын хил залгаа Манжуур,Өвөр Монголын нутаг дэвсгэр дээр 800 км орчим үргэлжлэх бэхлэлт байгуулсан байжээ. 

 

1945 оны наймдугаар сарын есний өдрийн 0 цаг 10 минутад Зөвлөлтийн цэргүүд улсын хил давж, Манжуурын стратегийн довтолгооны ажиллагаа эхлүүлсэн байна. Тулаан 5000 гаруй км үргэлжлэх фронт дээр явагджээ. Мөн энэ өдөр АНУ улс төрийн зорилгоор Японы Нагасаки хотын дээрээс цөмийн бөмбөг хаясан юм. Наймдугаар сарын 10-ны өдөр Монгол улс Японы эсрэг тулаанд нэгдэв.

 

1945 оны есдүгээр сарын хоёрны 09:04 цагт /Токиогийн цагаар/ Токиогийн буланд ирсэн Америкийн "Миссури" хөлөг онгоцон дээр Японы эзэн хаан, Засгийн газрыг төлөөлөн Гадаад хэргийн сайд Мамору Сигемиц,  Ерөнхий штабын дарга генерал Йосизоро Умезу нар ирж "Япон үг дуугүй бууж өгөх акт"-д гарын үсэг зурснаар Дэлхийн хоёрдугаар дайн эцэслэн дууссан юм. 

 

Энэ актад Японтой дайтаж байсан холбоотон улсуудыг төлөөлөн АНУ-ын генерал Дуглас Макартур, тусгай орнуудыг төлөөлөн АНУ-ын адмирал Честер Нимиц, ЗХУ-ын дэслэгч генерал Кузьма Деревянко, Хятадын генерал Су Юнчан, Их Британийн адмирал Брюс Фрейзер нар гарын үсэг зурсан. Түүнчлэн өөрсдийн орныг төлөөлөн Канад, Франц, Австрали, Шинэ Зеланд, Нидерландын төлөөлөгчид гарын үсэг зурж байжээ.

 

1939 оны есдүгээр сарын нэгнээс 1945 оны есдүгээр сарын хоёрны өдрийг хүртэл зургаан жил үргэлжилсэн Дэлхийн хоёрдугаар дайнд нийтдээ 1,7 тэрбум хүн ам бүхий 61 улс татагдан оролцсон юм. Тулааны ажиллагаа 40 улсын нутаг дэвсгэр, түүнчлэн далайн тэнгист явагдаж байв. Дэлхийн хоёрдугаар дайн түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй, цус асгаруулсан дайн байлаа. Энэ дайнд 55 сая гаруй хүн амиа алдсанаас ЗХУ хамгийн их хохирол амссан юм. Хоёрдугаар дайны жилүүдэд ЗХУ 27 сая хүнээ алджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
baruuniihan daind suirch baisnaa medehgui orosoos busad oron ene daning yalsan gej baigaa shyy estoi ichih nyyr eree gej baihgui bolson ...
2020-09-03