Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Эрдэмтэд даралт бууруулах энгийн арга олжээ
2020-09-01

 

Өдөр бүр чидун жимсний тос хэрэглэх нь артерийн даралтыг бууруулахад тустай гэж Мельбурны Ла Тробын их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ. Тэдний судалгааны үр дүнг MedicalXpress шинжлэх ухааны сэтгүүл нийтэлсэн байна.

 

Эрдэмтдийн хийсэн судалгаанд сайн дурын 50 хүн оролцсон бөгөөд тэднийг хоёр бүлэг болгон хуваажээ. Нэг бүлгийнхэнд өдөр бүр анхны шахалтаар гарган авсан тос гурван долоо хоногийн туршид, нөгөө бүлгийхэнд тунгаасан тос өгдөг байжээ. Гэхдээ энэ үеэр туршилтад оролцогчид ямар ч эм уух ёсгүй байсан гэнэ. 

 

Ингээд туршилтын явцад эхний бүлгийн хүмүүсийн артерийн даралт 2,5 хувиар буурч байгаа нь тогтоогдсон байна. Чидун жимсний тосонд полифенол зэрэг олон идэвхитэй нэгдэл агуулагддаг бөгөөд тэдгээр нь антиоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул ийнхүү даралт буурахад нөлөөтэй гэж эрдэмтэд тайлбарлажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zuv bodooch:
165.75 bolnoo
2020-11-02
зочин:
2,5 хувь гэдгийг 170 хүрч ихэсдэг хүний даралт 167,5 болж буурна гэж ойлгох зөв үү
2020-09-01
zuv bodooch:
165.75 bolnoo
олив
2020-09-01
Зочин:
Чидун жимс гэж ямар жимсийг хэлээд бнаа
2020-09-01
олив