NHK: Японы Ерөнхий сайд эрүүл мэндийн шалтгаанаар огцорно
2020-08-28

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаа орхих төлөвлөгөөтэй байгаа талаар NHK суваг мэдээлжээ.  Шинзо Абэ өнгөрсөн долоо хоногт Токиогийн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд дараа нь хэдэнтээ эмнэлэгт очсон ч үүнийгээ шинжилгээний хариу авах шаардлагатай байсан гэж тайлбарлаж байсан аж.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Шинзо Абэ бүдүүн гэдэсний салст бүрхэвчний архаг үрэвсэлтэй бөгөөд тэрбээр энэ өвчний улмаас 2006 онд албан тушаалаа өгч байжээ. Харин дараа нь түүний эрүүл мэнд тогтворжиж, 2012 онд Шинзо Абэг дахин Ерөнхий сайдаар сонгосон байна. Наймдугаар сарын 24-ний өдөр Абэ энэ албан тушаалыг хашсан 2799 дэх өдөр байсан бөгөөд энэ нь Японы бусад Ерөнхий сайд нартай харьцуулахад хамгийн удаан хугацаанд тооцогдож байгаа юм. 

 

Шинзо Абэ даваа гаригт хууч өвчин нь хүндэрснийг мэдсэн бөгөөд "эрүүл мэндийн байдал нь улс төрийн шийдвэр гаргахад нь нөлөөлөхгүйн тулд" огцрохоор шийдсэн гэж NHK мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин